UBLife Logo
Хөгжим

Филипп Киркоровын аав 93 настайдаа таалал төгслөө

Филипп Киркоровын аав 93 настайдаа таалал төгслөө

ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Филипп Киркоровын аав Бедрос Киркоров 93 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.

Тэрээр 1932 онд Болгарын Варнад армен цагаачдын гэр бүлд төржээ. Аав нь гуталчин, тун даруухан аж төрж байлаа.

Бедрос багаасаа дуулдаг байсан бөгөөд Варна хотын Дуурийн театрт түүний авьяасыг үнэлэн, боловсролын дипломгүй ч авсан байна. Бедрос театрт тоглохын хажуугаар аав шигээ гуталчны ажил хийдэг байв.

1960 онд тэр ЗХУ-ын хөгжмийн зохиолч Арно Бабажанянтай танилцаж, түүний урилгаар ЗХУ-д ирсэн байна. ГИТИС сургуульд суралцаж байхдаа тэр орос, болгар, итали, гүрж, армен хэл дээр дуулж, нэрд гарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.161.186