АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Дональд Трампын дотнын хүн болж, дэлхийг дэлдгэнүүлж, Америкийг арзагнуулж байгаа тэрбумтан Илон Маск. Түүний Х нэртэй хүү сүүлийн үед Трампын өрөөнд байнга зочилж, телевизээр үргэлж гардаг болоод байгаа. Ингэхэд Илон Маск хэдэн хүүхэдтэй юм бол, тэдний ээж нар нь нь хэн бэ гэдгийг зураг, хөрөгтэй нь сайтар харцгаая.
Ээж: Жастин Уилсон

Жастин Уилсон бол Маскийн анхны эхнэр бөгөөд 2000-2008 онд хамт амьдарсан юм. Энэ хооронд тэр зургаан хүүхэд төрүүлсэн. Невада нэртэй анхны хүү нь 2002 онд төрөөд 70 хоногийн дараа нойрон дундаа гэнэт амьсгал хураасан.

2004 онд хиймэл үр тогтоолтын тусламжтайгаар тэрээр Гриффин, Ксавьер гэсэн ихэр хүүхэдтэй болсон. Хоёр жилийн дараа 2006 онд мөн хиймлээр үр тогтоон, гурван ихэр хүүхэдтэй болж, Кай, Саксон, Дамиан гэж нэрлэжээ.

Ээж: Клэр Буше (Граймс)
Алдартай дуучин Клэр Буше тэр хоёр гэрлээд 2018-2021 онд хамт амьдарсан. Гурван хүүхэд төрүүлж өгсөн. 2020 онд төрсөн хүүдээ тэд X Æ A-XII (Экс Эш Эй-Твелв) гэсэн хачирхалтай нэр өгсөн. Одоо тэр хүүг бүгд X эсвэл Lil X гэж өхөөрдөн дууддаг. Трампын өрөөг эзлээд байгаа хүү бол тэр.

Exa Dark Sideræl (Экза Дарк Сайдерил) охин 2021 оны 12 дугаар сард төрсөн. Түүнийг тээгч эх өсгөсөн. Гурав дахь хүүхэд Techno Mechanicus (Техно Механикус) 2022 оны зургаадугаар сард төржээ.
Ээж: Эшли Сент-Клер

Зохиолч, нийгмийн зүтгэлтэн Эшли сүүлийн хоёр жил Илон Масктай үерхжээ. Түүний хэлснээр тэд 2024 оны сүүлээр хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ жирэмсэн байх үед нь Маск түүнийг гадагш гарахыг хориглож, Нью-Йоркийн тансаг байрандаа хашиж, түгжсэн ажээ. Хүүхдийн хүйс, нэр тодорхойгүй.
Ээж: Шивон Зилис

Маскийн Neuralink компанийн тусгай төсөл хариуцсан захирал асан бүсгүй. Зилис эхлээд Илон Масктай ямар ч романтик харилцаагүй, зүгээр л эр эсийн донор байсан гэж мэдэгдсэн ч 2021-2022 онд хамт амьдарч байсан нь мэдэгдсэн. Илон Маскийн 4 хүүхдийн ээж гэж байгаа.
Эхлээд 2021 оны 11 дүгээр сард хиймэл үр тогтоолтоор хүү Страйдер, охин Азюр нар төрсөн. Дараа нь 2023 онд Аркадия гэдэг охинтой болсон. Хамгийн отгон буюу Маскийн 14 дэх хүүхэд энэ сарын эхээр төрсөн байна. Хүүдээ Селдон гэдэг нэр өгчээ.
