UBLife Logo
Спорт

М.Ичинхорлоо Тбилисийн Их дуулгад олимпын мөнгө, хүрэлтэй Сизикийг яллаа

М.Ичинхорлоо Тбилисийн Их дуулгад олимпын мөнгө, хүрэлтэй Сизикийг яллаа

Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаанууд сонирхолтой өрнөж байна.

Энэхүү тэмцээнд Монголын 19 жүдоч хүч сорихоос Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо хамгийн түрүүнд татамид гарч, 43 секундэд өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

57 кг-ийн жинд оролцож буй тэрбээр эхний тойрогтоо Кенийн Ноне Грэйстэй учраа таарч ийн ялснаар шигшээ 16-д олимпын наадмын мөнгө, хүрэл медальтай Сара Леон Сизиктэй барилдав.

Тэд 2018 онд залуучуудын ДАШТ-ий үеэр таарч барилдахад Сизик цэвэр ялж байсан юм.

Гэхдээ энэ удаагийн үндсэн цагт шийдэгдсэн барилдааны ялагчаар М.Ичинхорлоо тодорлоо.

Тэрбээр шигшээ наймд өнөө жилийн Парисын Их дуулга тэмцээний аварга Марта Фавазтай оноолт таараад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.