UBLife Logo
Newsfeed

Муураа аз жаргалтай байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Муураа аз жаргалтай байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Гуравдугаар сарын 1-ний өдрийг Муурны өдөр болгон тэмдэглэдэг ч үнэндээ энэ сарыг бүхэлдээ Муурны сар гэж хэлж болно. Гэхдээ муурыг зөвхөн ганц сар хайрладаг байж таарахгүй. Муур бол гэрт халуун дулаан уур амьсгал, баяр баясгалан авчирдаг амьтан. Өөрийн гэсэн онцгой хэрэгцээтэй, онцлог зан ааштай амьтан. Түүний сэтгэл санаа ямар байгааг ойлгоход хэцүү. Ингээд таны муур тантай хамт байхдаа жаргалтай байдаг эсэхийг шалгаад үзье.

1. Гэдсээ харуулах

Ихэнх муур толгой, хүзүүгээ илүүлэх дуртай ч нуруундаа хүргэх дургүй. Зарим муурын хувьд гэдэс хамгийн эмзэг хэсэг нь. Харин таны муур нуруугаараа хэвтэн, тайван амгалан унтан, гэдсээ ил гаргаж байвал энэ бол итгэлийн дээд хэлбэр. Өөрийгөө бүрэн даатгаж байгаагаа харуулж байна. Гэхдээ гэдсээ харууллаа гээд илэх гээд дайраад байж таарахгүй.

2. Тойрон эргэлдэх

Гэртээ харихад чинь хаалганы дэргэд муур чинь хүлээн зогсож байна уу? Сүүлээ хөдөлгөн, хөлийг чинь тойрон эргээд л. Баяр хүргэе, энэ бол та түүнд таалагдаж байна гэсэн үг. Ингэж муур өөрт таалагддаг хүнээ онцгой үнэрээр тэмдэглэж байгаа юм.

3. Онцгой дохио

Хэрэв муур сүүлээ өндөр өргөж, хөнгөхөн хөдөлгөөд байвал сэтгэл санаа нь сайхан байна гэсэн утгатай. Мөн өөртөө итгэлтэй, амгалан тайван байна гэдгээ илэрхийлэхээс гадна хамт тоглохоор урих, илж таалж өгөөч гэж гуйж байгаа юм.

4. Онцгой харц

Эзнээ удаан гэгч нь ширтэж байгаа муур тантай харилцан итгэлцсэн, бат найдвартай харилцаатай гэдгээ мэдрүүлэх гэж байгаа юм. Таныг ширтэж байснаа тоглоод эхэлбэл тэр муур таны дэргэд аюулгүй байна гэдэгтээ итгэлтэй байна. Харин айлын гэрт танихгүй мууртай ширтэлцэх хэрэггүй. Тэд үүнийг дайсагнал гэж хүлээн авч магадгүй.

5. Хоолны дуршил

Муур нь нохойноос ялгаатай нь хоолны үнэр, амт гээд бүх зүйлийг нягтална, голно. Муурынхаа хоолны савыг байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хуурай хоолноос ялгардаг тос хоолны савыг эвгүй үнэртэй болгодог. Хүмүүс үнэртэхгүй ч муур шууд мэднэ. Заримдаа муур бохир савнаас хоол идэхээс татгалздаг. Хоолны дуршил сайн байгаа бол муур аз жаргалтай байгаа хэлбэр юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.120.235
ЗОЧИН\13.215.159.245