UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Театр орох уу, Бөхийн өргөө, сагсны зааланд очих уу

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Театр орох уу, Бөхийн өргөө, сагсны зааланд очих уу

Хаврын зэвэргэн өдрүүдэд сэтгэл санаагаа сэргээх сонин содон арга хэмжээг хэн бүхэн л хайж байгаа биз ээ. Та бүхэн энэ долоо хоногт хаана, ямар урлаг, спортын тоглолт, хөтөлбөрүүд зарлагдсаныг тухтай сонирхож амжаагүй бол энэ нийтлэлийг уншина уу.


Театрын үзвэрүүд:

“Амьдрахуй” драмын жүжиг

Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжиг өнгөрсөн намар багагүй шуугиан тариад амжсан. “Орфей” театрынхан 5 жилийн ойдоо зориулж 1.2 тэрбум төгрөгөөр өртгөөр бүтсэн энэхүү дуулиант бүтээлийг ахин тайзнаа тоглохоор зэхэж байгаа ажээ.

Хэзээ: 03-р сарын 27-оос 04-р сарын 3-ны өдрүүдээр

Хаана: Тусгаар тогтнолын ордонд

Тасалбарын үнэ: 40,000-50,000₮

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Насны ангилал: 13+


“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драм

Хэзээ: 03-р сарын 26-30-ны өдрүүдэд

Хаана: Улсын драмын эрдмийн театрын тайзнаа

Тасалбарын үнэ: 35,000-120,000₮

Үргэлжлэх хугацаа: 110 минут

Насны ангилал: 18+

УДЭТ-аас энэ сарын эхэнд Америкийн зохиолч, Нобелийн шагналт Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл тус жүжигт сонгогдсон хоёрдугаар бүрэлдэхүүн энэ долоо хоногт тайзнаа тоглохоор зэхэж байна.


“Хархны Ан” dark comedy

Зохиолч Петр Турринигийн "Хархны ан" жүжиг нь австрийн драматургийн хамгийн алдартай бүтээлийн нэг бөгөөд өдгөө ч олон орны театрын тайзнаа уран бүтээлчдийн чансааг сорин тоглогдож буй бүтээл юм.

“Зөгий” театр нь цөөн суудалтай гэдгээрээ онцлог. Тиймээс хамт олныхоо уур амьсгалыг бүлээсгэх, найз нөхдөөрөө үдшийг тухтай өнгөрүүлэх, гэгээн дурсамж бүтээе гэвэл тухайн өдрийн тоглолтыг зөвхөн өөрсдөдөө зориулаад захиалах боломжтой байдаг.

Хэзээ: 03-р сарын 30-наас 04-р сарын 6-ны өдрүүдээр

Хаана: Зөгий театрын тайзнаа

Тасалбарын үнэ: 88,000₮

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 18+


Сагсан бөмбөг

Үндэсний Дээд лигийн плей-офф

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн плей-оффын өрсөлдөөн ид үргэлжилж байна. Энэ улирлын шилдэг дөрвөн баг аль хэдийн тодорсон бөгөөд Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын гурав дахь тоглолт 3-р сарын 27-ны өдөр явагдана. Өдгөө цуврал 1:1 харьцаатай тэнцээд байна.

Харин 3-р сарын 28-ны өдөр “Бишрэлт Метал” болон “Эс Жи Эйпс” багуудын цуврал нээлтээ хийх учиртай. Эдгээр тоглолтууд M Bank Arena-д явагдана.


Бөхийн барилдаан

Үндэсний бөхийн холбооноос зарласан хуваарийн дагуу энэ долоо хоногт Бөхийн өргөөнөө дараах барилдаанууд явагдах ажээ. Эдгээрээс хамгийн шимтэй нь чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан байх нь гарцаагүй.

03-р сарын 27-ны Пүрэв гарагт 11:00 цагаас

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

03-р сарын 28-ны Баасан гарагт 13:00 цагаас

Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан

03-р сарын 29-ний Бямба гарагт 15:00 цагаас

"Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан

03-р сарын 30-ны Ням гарагт 13:00 цагаас

“Богд хан уулын хишиг” улс, аймгийн цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.


Лекц, хэлэлцүүлэг:

Их Британийн Сент Эндрюсийн Их сургуулийн (St. Andrews University) ахлах багш, сургалт эрхэлсэн захирал, доктор Ричард Ирвайн "Антропологийн онол, нүүдлийн соёл иргэншлийн сорилт" сэдвээр цуврал лекц уншихаар болжээ. Тэрбээр эхний удаад "Газар" сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Хэзээ: 03-р сарын 27-ны өдөр 14:00 цагаас

Хаана: МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 439 тоотод


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нацагдорж "Хил дамнасан хүний наймаа юу, хэтийг харсан ургийн холбоо юу?" сэдвээр их семинар хэлэлцүүлнэ.

Хэзээ: 03-р сарын 26-ны өдөр 14:00 цагаас

Хаана: ШУА-ийн Нэгдсэн I байр, 4 давхар, 410 тоот хурлын танхимд


Та амьд хөгжмийн тоглолтод морилж, халуун дулаан уур амьсгалыг мэдэрмээр байна уу. Ийм орон зайг бидэнд нээж өгсөн нь Тарган муур жазз клуб билээ. Энэ долоо хоногт Тарган муурын тайзнаа Alma Trunk тоглоно.

Хэзээ: 03-р сарын 26, 27-ны өдрүүдээр

Тасалбарын үнэ: 35,000₮

Тоглолт эхлэх цаг: 21:00 минут

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.