Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээний “А” хэсэгт хуваарилагдсан “Бишрэлт Метал” багийнхан өнөөдөр эхний тоглолтодоо оролцлоо.
Тэд Малайзад зочилж, тус улсын Дээд лигийн аварга “NS Matrix Deers” багийг 98:86 харьцаатайгаар хожив. Улмаар “Бишрэлт Метал” Азийн Аваргуудын лиг дэх зочлон тоглолтодоо ялалт байгуулсан анхны Монгол баг боллоо.
“Метал”-ийн Байрон Вэйсли 34 оноог авч, энэ тоглолтын шилдгээр тодорсон. Харин Дэвон Скотт 24 оноогоор, А.Энхбаясгалан 21 оноогоор, А.Батхуяг 7 оноогоор, Б.Сүхбат, З.Энхтөр нар 5 оноогоор, Э.Дөлгөөн 2 оноогоор багтаа тусаллаа.
“Метал” хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо 4-р сарын 5-ны өдөр Индонезийн “Пелита Жая” багтай хийнэ.
