UBLife Logo
🏀 Үндэсний дээд лиг

ДеМаркус Козинс: Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад би дурласан

ДеМаркус Козинс: Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад би дурласан

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны финалд тоглох эхний баг ням гарагт тодорлоо.

Хуучлах сонинтой, хөөрөлдөх дурсамжийг дархалсан долоон цуврал тоглолтод 4:3-аар ялалт байгуулсан “Хасын Хүлэгүүд” ахин нэг удаа аваргын төлөө тоглохоор тунаж үлдсэн.

Гэлээ ч хагас шигшээ шатнаас энэ улирлыг өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” багийнхан монголын сагсан бөмбөг сонирхогчдод цоо шинэ өндөрлөгийг, тоглолт бүр нь халуунаараа дурсагдах нандин дурсамж, гэрэл гэгээг харуулсан юм.

Тэд саяхан л NBA-д гялалзаж, дэлхий нийтийн шүтээн, тэмүүлэл болж явсан ДеМаркус Козинсийг эх орондоо авчирч, сагсан бөмбөгийн оргил авьяастныг дэргэдээс нь харах өндөр хувийг монголчуудад хайрлав.

ДеМаркус Козинс өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн үдэлтийн мэдэгдэлдээ:

Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа. Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй.Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй.Энэхүү боломжийг надад олгосон Сэлэнгэ Бодонс багийн хамт олон, Лүндэгийн Наранбаатар та бүхэнд тусгайлан талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье.Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая.Монгол улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно.Дараа дахин уулзацгаая!” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.