UBLife Logo
19 дахь жилдээ тэргүүлэгч: Самсунг зурагтын зах зээлд тэргүүлэх байр сууриа хэрхэн хадгалж байна вэ
Newsfeed

19 дахь жилдээ тэргүүлэгч: Самсунг зурагтын зах зээлд тэргүүлэх байр сууриа хэрхэн хадгалж байна вэ

Самсунг Электроникс нь 19 жил дараалан дэлхийн зурагтын зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалж байна. 2024 онд Omdia аналитик компанийн мэдээлснээр Самсунг нийт зах зээлийн 28.3%-г дангаараа бүрдүүлж, үнэмлэхүй байдлаа нотолсон.

Амжилтын нууц нь энгийн. Самсунг нь хэрэглэгчдийнхээ итгэл, дэгжлэгийг хүлээхээс гадна, олон арван жилийн турш салбартаа тэргүүлэгч байж, шинэ стандарт, инновацыг нэвтрүүлэхийн сацуу энгийн нэвтрүүлэг үзэх дэлгэц үйлдвэрлэхээс илүүг зорьж буй юм.

Сүүлийн жилүүдэд уг компани нь дээд зэрэглэлийн загварууд болон том инчийн дэлгэцтэй зурагтууддаа түлхүү анхаарч байгаа ба энэ нь ч үр дүнгээ өгсөөр байна. 2024 онд дэлхий даяар 2500 доллар ба түүнээс дээш үнээр зарагдсан хоёр зурагтын нэг нь Самсунг-ийн зурагт (зах зээлийн 49.6%) байна. Мөн 75 инч болон түүнээс дээш инчийн дэлгэцийн ангилалд уг компани нь 28.7%-ийг эзэлдэг.

QLED болон OLED технологиуд нь өсөлтийн гол хөшүүрэг хэвээр. Зөвхөн 2024 онд Самсунг нь 8.34 сая QLED зурагт борлуулж, дэлхийн зах зээлийн 46.8 хувийг эзэлжээ. Энэ нь хэрэглэгчид тус технологийн тод өнгө, контраст байдлыг өндөр үнэлсээр байгааг илтгэж байна. OLED бизнес мөн хурдацтай хөгжсөөр: OLED телевизийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 42%-иар өсөж, 1.44 сая ширхэгт хүрсэн. Үүний үр дүнд Самсунг нь OLED зах зээлийн 27.3%-ийг эзэмшиж, бусад үйлдвэрлэгчид давамгайлж байсан сегментүүдэд ч байр сууриа бэхжүүлжээ.

Самсунг зурагт үзэлтийн туршлагыг гайхамшигтай болгодог. 3-р үеийн дэвшилтэт NQ8 AI процессортой тэргүүлэх Neo QLED 8K QN900D моделийн зурагт нь 512 мэдрэлийн сүлжээнд суурилсан 8K AI Upscaling Pro технологиор зургийн дүрслэлд анализ хийж, 8К хүртэл зургийн дүрслэлийг сайжруулдаг. OLED 4K S95D моделийн зурагт нь тусгалыг арилгах гялбалтын эсрэг технологи, зургийн дүрслэлийн жижиг деталийг ч тодруулдаг OLED HDR Pro ялгарлыг агуулдгаараа гайхалтай юм.

Зөвхөн зургийн дүрслэлээр онцлогууд нь хязгаарлагдахгүй юм. Самсунг зурагтын хиймэл оюун ухааны дэмжлэгтэй технологиуд нь дууг орон зай, контентын агуулгад суурилан тохируулдаг: харилцан яриа илүү тод сонсогдож, тусгай эффектүүд жигд дуугарч, яг л хажууд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Одоо кино, тоглоом, спортын нэвтрүүлгүүд таныг үйл явдлын төвд байгаа адил санагдуулах болно.

Та хамтран ажилладаг байгууллагуудаас таатай нөхцөлөөр шинэлэг Самсунг зурагт худалдан авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.