UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Мамиашвили Чермен Валиевыг урвагч гэж нэрлэлээ

Чөлөөт бөх: Мамиашвили Чермен Валиевыг урвагч гэж нэрлэлээ

Словакийн нийслэлд болж байгаа Европын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн оросуудын давамгайлал дор өрнөж байгаа. Гэхдээ өчигдөр барилдсан олимп, дэлхийн аварга Сидаков финалд Албанийн нэр дээр барилдсан орос бөх Чермен Валиевт ялагдсан юм. Сидаков тивдээ түрүүлж үзээгүй хэвээр үлдсэн. Тэр 2016 онд Магомедмурад Гажиевт ялагдаад дараа нь хүрлийн төлөө Азамат Нуриковт ялагдаж байлаа.

74 кг.

1. Чермен Валиев (Албани).

2. Заурбек Сидаков (ОХУ).

3. Агханазар Новрузов (Азербайжан), Таймураз Салказанов (Словак).

Түүний ялагдалд хамгийн их сэтгэл гонсойсон хүн нь ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили байлаа. Тэрээр 74 кг-ын жингийн шагналыг гардуулсан. Мамиашвили Валиевт шагнал гардуулахдаа ямар нэг зүйл хэлж, хүзүүнд нь медалийг нь чулуудаад, гарыг нь базаж, тун бүдүүлэг авир гаргасан. Мэдээж Валиев дургүйцэж, уурласан. Азербайжаны дасгалжуулагч Хетаг Гозюмов Мамиашвили дээр очиж, түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэхгүй байгаад нь дургуйцэж байгаагаа хэлж харагдсан билээ.

Дараа нь, Мамиашвили сэтгүүлчдэд “Бид түүнийг бэлтгэсэн. Гэтэл тэр Албанийн далбаа дор түрүүлээд нулимс дуслуулаад зогсож байна. Энэ муу Валиев шиг новшнуудад туг далбаа ямар байх нь огт хамаагүй. Өнөөдөр Албанийн далбаатай, маргааш Болгарын тугтай барилдана. Та нар иргэншлээ солиод тив дэлхийд түрүүлээд байгаа америк, япон бөх харсан уу” гэж хэлсэн.

26 настай Чермен Валиев бол Хойд Осетийн уугуул. 2024 оны хоёрдугаар сард Албанийн иргэншил авч, тэр жилээ олимпын хүрэл медаль хүртэж байлаа.

Чермен Валиев болсон явдлын талаар “Матч ТВ”-д ярилцлага өгөхдөө тайлбарласан байна.

-Шагнал гардуулах ёслол дээр юу болов?

- Михаил Геразиевич намайг урвагч гэж нэрлэсэн. Их гайхлаа...

-Ёслолын дараа түүнтэй ярилцах гэж оролдсон уу?

-Ярихаар очтол зохион байгуулагчид зөвшөөрөөгүй. Би иргэншлээ солихдоо бүх хууль дүрмийг дагасан. Би Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд 5000 евро, ОХУ-ын Спорт бөхийн холбоонд 5000 евро төлсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зоч\13.212.55.219
Гайхах зүйл огт үгүй,оркуудын жинхэнэ төрх л байна-бусдыг дорд үзэх үзэл төрийн бодлого болсоны үр дүн.
ЗОЧИН\54.169.212.38
Эргүү Оросууд дэлхийн элэг доог болжийно доо. Орос ч гэждээ хэдэн уулынхан. Оросууд өөрсдөө олигтой ч улсууд биш дээ.
ЗОЧИН\54.169.212.38
Шударга сайн бөх
Зочин.\13.251.35.27
Цалин мөнгө хавчлагын л асуудал шд. Сайн бөхөө дэмжихгүй байж алдчихаад араас нь элдвээр дуудах чинь муухайшд.
уншигч\13.215.178.215
Чермен Валиев мундаг бөхөө харуулсан өөрийн гар хөл толгой эрхтэнээр барилдаж аварга болсоныг олон хүн харсан байх энэ халзан толгойтод түй ч хамаа байхгүй ..................
УКРОП\13.212.120.31
урвагч л бол урвагч.