UBLife Logo
Спорт

Хакүхо ажлаа өгөх гэж байгаа гэсэн яриаг няцаалаа

Хакүхо ажлаа өгөх гэж байгаа гэсэн яриаг няцаалаа

Японы “Бүншюү онлайн” сэтгүүлд Миягино ояката буюу их аварга Хакүхог Сүмо бөхийн холбооноос гарах гэж байгаа гэсэн мэдээ нийтлэгдсэн билээ. Харин Хакүхо энэ мэдээг эрс няцаалаа.

Исэгахама дэвжээний өглөөний бэлтгэлийн дараа тэрээр сэтгүүлчдэд “Би ажлаа өгөхгүй. Харин ч улам хичээн ажиллах болно. Сүүлийн нэг жил маш их сургамжтай жил боллоо. Дэвжээ маань хаагдсан хэвээр байгаа. Ер нь бодож төсөөлснөөс хавьгүй илүү хүнд жил болсон. Бараг 10 жил, 5 жил шиг удаан байсан” гэж ярьжээ.

Яагаад ийм яриа гарсан бэ гэхээр Хаврын тэмцээний дараах Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Миягино дэвжээг дахин сэргээх талаар хэлэлцээгүй юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\18.141.10.210
Тэвчээртэй байж ялна
Зочин\18.141.10.210
Тэвчээртэй байж ялна