UBLife Logo
Хөгжим

G-Dragon дуугаа сансарт илгээнэ

G-Dragon дуугаа сансарт илгээнэ

Өмнөд Солонгосын од G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. Microsoft Azure OpenAI-ийн Sora сервис, Galaxy Corporation компани, шинэ технологийн KAIST хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм.

Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн The Beatles хамтлагийн дууг сансарт “явуулаад” байсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм.

G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавьж байлаа.

Ташрамд дурдахад, G-Dragon-ий дэлхий тойрсон “Übermensch World Tour 2025” аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Тавдугаар сарын 10,11-нд Токиод тоглолтоо хийгээд дараа нь Булакан, Осака, Макао, Тайбэй, Куала-Лумпур, Жакарта, Хонконгоор аялна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.