Украинд болж байгаа дайны улмаас дэлхий нийтийн хоригт ороод байгаа Орос орон. Эдийн засаг, улс төр, нийгэм төдийгүй урлаг соёлын хоригтой байгаа тул гадаадын уран бүтээлчид ОХУ-д ирэхээ болиод хэдэн жил болж байна.
Төрийн Думын депутат, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Певцовоос ТАСС агентлагийн сэтгүүлч “Хэзээ гадаадын уран бүтээлчид Орост тоглолт хийж, эхлэх вэ” гэж асуужээ.
Певцов “Ямар уран бүтээлчдийн талаар та асууж байна вэ? Бид Хятадын дуучин, жүжигчдийн тоглолтыг зохион байгуулж болно. Хойд Солонгос, Монголын уран бүтээлчдийг урьж чадна. Гэхдээ та энэ улсуудын уран бүтээлчдийн талаар асуугаагүй, Барууны дуучдыг ярьж байх шиг байна. Би ганц хариулт өгье. Юуны өмнө Украин дахь тусгай ажиллагаагаа дуусгая. Дараа нь гадаадын уран бүтээлчдийн тухай яриандаа оръё. Манай ОХУ-д үзэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадах маш олон артист бий. Залуучуудад цэнгэх, зугаалах, үзэх харах юм дутаагүй. Тиймээс гадаадын уран бүтээлчидгүй тайван сайхан байж болно” гэж хариулжээ.