UBLife Logo
Спорт

“Anuxai’s fitness” реалити шоуны шинэ бүлэг эхэллээ

Ub.life
Ub.life
 “Anuxai’s fitness” реалити шоуны шинэ бүлэг эхэллээ

Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужин телевизийн “Anuxai’s fitness” реалити шоу төслийн гурав дахь буюу шинэ бүлгээ гурван жилийн дараа үзэгчдэд хүргэхээр болжээ. Тэрбээр олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлагадаа үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр бий болгосноо хэрэгжүүлэх юм.

“Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагч Оля 18.3 кг жин хасаж, хоёр дахь улирлын ялагчаар 18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр жүжигчин О.Үржинханд шалгарч байжээ. 2022 онд реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч 45 хоногийн хөтөлбөрийн дагуу хичээллэхдээ дасгал хөдөлгөөн, хоолны зөв дэглэмийн дүнд эрүүлээр галбиржих урам зоригийг харуулсан.

Энэ удаад “Anuxai’s fitness” шоунд зургаан оролцогч оролцох бөгөөд нэгээс бусад нь олны танил бүсгүйчүүд байх аж. Нээлттэй сонгон шалгаруулалтад 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлснээс төслийн баг нэг оролцогчийг олны дундаас сонгосон байна. “Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу хүний бие хэрхэн эрчимтэй өөрчлөгддөгийг өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт 20.30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.