ЗХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва өнөөдөр 76 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө анд найз, гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэнэ гэдгээ зарлаад харин фэнүүддээ шинэ дуу бэлэглэнэ гэж амласан. Ингээд Алла Пугачевагийн амьдралыг тоогоор илэрхийлж үзье.
Цомгууд, 250 сая хувь
Алла нийт 17 цомог гаргасны ихэнх нь 1978-2008 онд гарчээ. Хамгийн алдартай цомог нь “Зеркало души” (1977), “Арлекино и другие” (1979). Нийт 250 хувь зарагдсан гэдэг тоо баримт байдаг. Урын санд нь 500 дуу бий. Пугачевагийн уран бүтээлийг Баруун Европ, Төв Ази, Польш, БНАГУ, Чехословак, Болгар, Япон, Швед, Финландад их сонсдог байв.
Аллагийн орлого
Замналынхаа эхэнд Алла 1975 он хүртэл нэг тоглолтоос 10 рубль авдаг байжээ. 1985 онд Оросын Ардын жүжигчин цол хүртээд энэ мөнгө 100 рубль болж нэмэгдсэн. 2005-2015 оны хооронд Аллагийн орлого 41,5 сая ам.доллар байсан гэж Forbes тооцоолсон байна. 50 жил дуулахдаа тэрээр 150 сая ам.долларын орлоготой ажилласан. 2024 оны гуравдугаар сард гаргасан “P. S” цомог нь нэг өдрийн дотор 20 сая рублийн орлого эзэндээ оруулж байв. Улсаас түүнд олгодог тэтгэврийн хэмжээ 90 мянган рубль.
Үл хөдлөх хөрөнгө
"Комсомольская правда" сонинд бичсэнээр Алла Пугачева, Максим Галкин хоёрын үл хөдлөх хөрөнгө 4 тэрбум рублийн үнэтэй. Грязь тосгон дахь харш, Москвагийн байр, объект, хоёр гарааш, газартай. Лимасолд 470 кв.метр пентхаустай.

Алла Пугачевагийн 8 эр хүн
Миколас Орбакас. 1969-1973 онд гэр бүл байсан. Литвагийн циркийн жүжигчин Орбакас анхны нөхөр нь. Танилцаад 4 сарын дараа гэрлэж байлаа. Кристина охины х нь аав.
Александр Стефанович. 1978-1980 онд гэр бүл байсан. Стефанович нөхөр нь төдийгүй продюсер, имижмейкер нь байлаа. Алдарт гарахад нь их нөлөөлсөн хүн.
Владимир Кузьмин
Дуучин, хөгжимчин Владимир Кузьмин Аллатай 1984 онд танилцсан. Том хосууд гарах нь гэж байтал салцгаасан. Кузьмин Аллагийн сүүдэрт байхыг хүсээгүй гэдэг.
Сергей Челобанов
1990 оны Шинэ жилийн үдэш танилцсан. Хамтдаа дуулсны дараа тэдний холбоо ил болсон. Гэхдээ Аллагийн талынхан үгүйсгэдэг.
Павел Слободкин
“Веселые ребята” хамтлагийн үүсгэн байгуулагч Павел Слободкин мөн л замналд нь том нөлөө үзүүлсэн хүн. Гэхдээ энэ хоёрыг харилцаатай байсан гэдэг албан ёсны баталгаа хаана ч байдаггүй.
Евгений Болдин. 1985 - 1993 онд гэр бүл байсан. Болдин Аллагийн тоглолт хариуцсан захирлаар ажиллаж байсан. Энэ гэрлэлтийг хуурамч гэрлэлт гэж ярьдаг. Учир нь гэр бүлгүй хүн гадаадад тоглолт хийх зөвшөөрөл авахад тун хэцүү байжээ.
Филипп Киркоров. 1994-2005 онд гэр бүл байсан. Арван жил хамтдаа амьдарсан ч Алла энэ гэрлэлтээ алдаа байсан гэж хэлсэн байдаг.
Максим Галкин. 2011 онд гэрлэсэн. 2001 онд танилцаж, 2011 онд гэрлэж, 2017 онд хуримаа хийсэн. Хоёр хүүхэдтэй.

Аллагийн 3 хүүхэд, 3 ач зээ
Кристина Орбакайте бол анхны нөхрийнх нь охин. Харин Лиза, Гарри Галкинууд 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар мэндэлсэн.
Алаа гурван ачтай. Никита Пресняков, Дени Байсаров, Клавдия Земцова нар гурвуулаа Кристина Орбакайтегийн хүүхдүүд. Никита 1991 онд төрсөн. Одоо АНУ-д амьдардаг. Дени 1998 онд төрсөн. Харин зээ охин Клавдия 2012 онд төржээ. Бүгдээрээ аав өөр хүүхдүүд.
Аллагийн шагналууд
Алла Пугачева нийт 170 шагналтай. “Золотой Орфей” (1975) наадмын Гран При, “Золотой микрофон” (1981) наадмын тэргүүн байрын шагналтай. 1980 онд Оросын гавьяат жүжигчин, 1985 онд Оросын Ардын жүжигчин цол хүртсэн. Харин 1991 онд ЗХУ-ын Ардын жүжигчин болсон юм. 1994 онд гавьяаг нь үнэлэн, Гүн хэргэмээр шагнаж байжээ. Зүүн Европын XX зууны шилдэг дуучнаар тодорсон. “Top Hit Music Awards” алдрын танхимын гишүүн.
Алла Пугачевагийн 10 кино
Женщина, которая поет (1978) — Анна Стрельцова, гол дүр;
Пена (1979) — дуучны дүр;
Бабушки надвое сказали... (1979) — камео;
Пришла и говорю (1985) — гол дүр;
Сезон чудес (1985) — таксины жолооч;
Как стать звездой (1986) — камео;
Джулия (1992) — камео;
Королевство кривых зеркал (2007) — Примадонна.
Щелкунчик и Крысиный Король (2010) — Хатан хаан.
За двумя зайцами (2004) — Тоня Коровяк.

Аллад хүчин зүтгэсэн 8 хөгжмийн зохиолч
ЗХУ-ын хамгийн шилдэг хөгжмийн зохиолчид түүнтэй хамтран ажилладаг байлаа.
Раймонд Паулс. Миллион алых роз, Маэстро, Старинные часы, Делу время, Без меня.
Марк Минков. Не отрекаются, любя, Ты на свете есть.
Александр Зацепин. Если долго мучиться, Волшебник-недоучка, Любовь одна виновата.
Юрий Чернавский. Робинзон, Белая дверь, Сирена, Я не могу без тебя.
Борис Рычков. Все могут короли, Не обещай.
Игорь Николаев. Расскажите, птицы, Паромщик, Две звезды.
Аркадий Укупник. Сильная женщина, Стена.
Татьяна Снежина. Позови меня с собой.