Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг наймантаа гардсан Лео Мессигийн багийн хамтрагч Луис Суарез энэ долоо хоногийн эхэнд ам нээсэн ярилцлагадаа сонирхолтой мэдээллийг хуваалцжээ.
Тэрбээр “Месси шигшээ багаасаа хэдийгээр зодог тайлах вэ” гэсэн асуултад хариулахдаа “Манай багийнхан зодог тайлах тухайгаа ихэвчлэн л хошигнох байдлаар ярилцдаг. Лео Месси шигшээ багийнхаа хамтаар ирэх жилийн ДАШТ-д тоглох хүсэлтэй байгаа" гэсэн юм.
Аргентиний багийнхан энэ сарын эхээр Бразил, Уругвайн багийнхантай ДАШТ-ий урьдчилсан шатнаа тоглоход Месси бэртлийн улмаас шигшээ багтаа очиж чадаагүй.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа 48 баг оролцоно.
