Зумерууд буюу Z үеийнхэн 2000-аад оны поп хөгжим болон Рианна, Бритни Спирс, Бейонсе, Леди Гага гэсэн оддыг огт тоохгүй. Шинэ залуу үеийнхэнд шинэ шүтээн гарч ирсэн. Поп хөгжмийн төрөл бүрд шинэ од бий, бүгд одоо дэлхийн хэмжээний од болжээ.
Сабрина Карпентер

25 настай тэрээр Селена Гомес, Майли Сайрус нарын жишээгээр Disney сувгаас төрсөн. Түүний хит дуу Espresso 2024 оны зуныг байлдан дагуулсан гэж байгаа. Тэр жилээ дэлхийг тойрон аялан тоглолт хийж байхдаа хэд хэдэн хэл аманд орсон нь харин Сабринад сайхан сурталчилгаа болж өгсөн юм. Араар нь тавьсан найз залуу, жүжигчин Барри Кеоганаа хаяж, дараа нь тоглолт дээр өсвөр үеийнхний өмнө дуулж байхдаа садар хөдөлгөөн хийсэн гэж буруутгагдсан.
Жирийн үзэгчдэд ч ойлгомжтой хөөрхөн, халуухан, эмэгтэйлэг поп дуучны дүртэй, өөдрөг сайхан бүжигтэй. Заримдаа Мэрилин Монро шиг хувираад гарч ирнэ. Түүний хит бүтээлүүд Espresso, Please Please Please, Juno, Because i liked a boy, харин Short n’ Sweet цомог нь Billboard 200 чартын тэргүүн байрт 21 хоног байсан.
Tyla

Африк төрхтэй поп хөгжмийг Z үеийнхэнд хариуцаж байгаа нь Өмнөд Африкийн дуучин Tyla. 23 настай энэ бүсгүй Water, Push 2 Start гэсэн дуугаараа алдаршсан. Met Gala 2024 ёслолд өмссөн даашинз, Кайли Женнерийн хуучин амраг, рэп дуучин Трэвис Скотттой холбогдсон гээд шуугиан ч тасрахгүй. Түүнийг замналаа эхэлж байсан үеийн Рианнатай харьцуулдаг. Тайла сайхан хоолойноос гадна бүжиг нь охидын дагуулдаг.
Charli XCX

Charli XCX бол 2010 оноос уран бүтээлээ эхлүүлсэн. Харин 2024 онд Brat цомгоо гаргаад зумер үеийнхнийг эрхэндээ оруулсан юм.
Chappel Roan

27 настай Chappel Roan алдарт эмэгтэйчүүдийг дуурайсан өвөрмөц гоёл, хувцсаараа анхаарал татдаг. Заримдаа Жанна д’Арк, эсвэл Франкенштейний болзоот бүсгүй болон хувирдаг. “Good Luck, Babe” хит олон чартыг тэргүүлж, Кэти Перри нэг удаа “Энэ шилдэг дуучин. Би түүнийг өргөж авна” гэж хэлсэн удаатай. 2023 оны шилдэг цомгийн шагналт, Грэмми шагналд 6 удаа нэр дэвшсэн, MTV Video Music Awards 2024 ёслолын Оны шилдэг залуу уран бүтээлч шагналтай. 2025 онд шилдэг шинэ дуучны Грэмми хүртсэн.
Doechii

Z үеийнхэнд өөрийн гэсэн од рэп дуучин эмэгтэй ч бий. Энэ бол Doechii. Энэ жил түүнийг Billboard сэтгүүл “2025 оны нүүр царай” гэж өргөмжилсөн. “Шилдэг рэп цомог” шагналыг хүртсэн түүхэн дэх гурав дахь эмэгтэй уран бүтээлч. Тэрээр өөрийгөө “Намгийн гүнж” гэж нэрлэдэг. Бейонсе түүнийг “Хөгжмийн хамелоен” гэж нэрлэсэн. Учир нь Doechii дуулж, үглэж ч чаддаг.