UBLife Logo
Спорт

Торгуулиа төлөөгүй олимпын аварга оргон зайлжээ

Торгуулиа төлөөгүй олимпын аварга оргон зайлжээ

Чөлөөт бөхийн олимпын хошой аварга Мавлет Батировыг ОХУ-ын Шүүхээс эрэн сурвалжилж байна. Түүнийг татвараас зугтсан болон 2025 оны эхээр үйлдсэн машины ослын торгуулийн мөнгөө төлөөгүй гэж яллаж байгаа юм. Харин олимпын аварга хаана байгаа нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болсон тул хайж эхэлжээ.

Батиров улсад 337 рублийн татварын өртэй, мөн Махачкала хотын зам дээр улаан гэрлээр давхиж, машин мөргөсөн. Энэ ослын хохирлыг даатгалын компаниас 654 мянгаар үнэлсэн. Мөн 45 мянган рублийн торгуультай. Ийнхүү нийт 1 сая рублийн өртэй боловч төлөх оролдлого хийгээгүй байна.

Мавлет Батиров Афин - 2004 наадамд 55 кг, Бээжин – 2008 наадамд 60 кг-д алтан медаль хүртсэн. Эхнэр, таван хүүхэдтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.