UBLife Logo
Хөгжим
Өөрийгөө хайрлах аялалын эхлэл: Артист Yuymbol-ын ‘’Fishtank’’ цомог

Өөрийгөө хайрлах аялалын эхлэл: Артист Yuymbol-ын ‘’Fishtank’’ цомог

Ub.life
Ub.life

Уран бүтээлч Yuymbol өөрийн анхны бие даасан ‘’Fishtank’’ цомгийнхоо баярыг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан уншигчдадаа цомгийн талаар сэтгэл хөдөлгөм баримтуудыг хүргэе. 

Yuymbol ‘’Fishtank’’ цомгоо маш энгийн боловч “өвдөлт доторх үзэсгэлэн гоо, өөрийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, бүрэн дүүрэн мэдэрч буй өөрийгөө хайрлах аялалын эхлэл болсон” хэмээн тодорхойлсон юм. Цомгийн нэрийн хувьд загас сүнслэг байдлыг илтгэдэг амьтан боловч, далайд биш хоргонд буй загас давчуу, хязгаарлагдмал, ангид байдлыг илтгэж буй тул ийн нэрийджээ. 

Цомог дараах дөрвөн бүлгээс бүрдэхийн сацуу, хэсэг бүр нь гүн гүнзгий, бодрол төрүүлэм зүйлсийг илтгэх ажээ. 

  1. INNOCENCE- Гэм зэмгүй, цэвэр ариун байдал, сониуч чанар, мөрөөдлийн эхлэл

  2. GLASS WALLS- Хавх занганд хавчуулагдсан мэт баригдмал, эмзэг мэдрэмтгий хэр нь хараат, хязгаарлагдмал байдал

  3. RED WATER- Эмх замбараагүй сэтгэл хөдлөлүүд, өвдөлт, түүний цаадах гоо үзэсгэлэн

  4. CALM CURRENT- Хүлээн зөвшөөрөх, эдгэрэх, өөрчлөлт, өөрийгөө хайрлах

Одоогийн байдлаар цомогт багтсан дөрвөн дуу цацагдаад байна. Хүн бүрийн мэдэрч, даван туулдаг баяр жаргал, уй гунигийг урлагаар дамжуулан мэдрүүлж, дурсамж сэргэх үүдийг нээх ‘’Fishtank’’ цомгийн баярын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай. 

“Урлаг бүх биеэр илрэх ба тэнд дурсамж гүн нэвчсэн байваас, тэр yuymbol?”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.