UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Лааны гэрэл дэх болзоо, арт медиаци, жазз тоглолт

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Лааны гэрэл дэх болзоо, арт медиаци, жазз тоглолт

Ub.life
Ub.life

Дулаан нарлаг хэр нь хормын дотор тэнгэр бүрхээд л хүйтэн шуурга шуурчихдаг хаврын тэнгэр ойрын өдрүүдэд олон төрхөө бидэнд харуулах нь. Энэ долоо хоногт хийж болох олон сонирхолтой зүйлс, очиж болох сонин содон арга хэмжээний талаар хараахан мэдэж амжаагүй байгаа бол энэ нийтлэл яг л танд зориулагджээ.

‘’Candlelight concert: Spring Unplugged’’

Гэрэлт лааны зөөлөн туяанд сонгодог хөгжмийн аялгуунд болзоно гэдэг магадгүй хавар хийж болох хамгийн романтик зүйлсийн нэг байж болох юм. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд W. A Mozart, Carlos Gardel, Astor Piazzolla, Edward Elgar, Goran Bregović нарын цаглашгүй бүтээлүүд, Антонио Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг сонсож сонороо мялаагаарай! 

Хэзээ: 4 дүгээр сарын 25-нд

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарын үнэ: 60,000-90,000₮

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 8+

"SWINGPHONY" сонгодог жазз хөгжмийн концерт

Төрийн соёрхолт Баянмонгол чуулга дэлхийн сор болсон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг жазз найруулгаар тоглоно. Концертод бидний сайн мэдэх Мозарт, Бетховен, Бах, Чайковский, Шуберт зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн томоохон төлөөллүүдийн бүтээлээс гадна Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” уран сэтгэмжийг толилуулах нь. 

Хэзээ: 4 дүгээр сарын 26-нд

Хаана: Улсын Филармони

Тасалбарын үнэ: 50,000₮

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Насны ангилал: 12+

"ГАНЦХАН" Nomiko & Minjee Vip live concert

90-ээд оны охидын хамтлагийн төлөөлөл Спайк хамтлагийн дуучин Номико, Минжинсор нар дөрвөн цагийн турш өөрсдийн хит уран бүтээлүүдийг сонсогчдодоо хүргэнэ. Уг тоглолт яг л нэр шигээ “ганцхан” өдөр тоглогдох юм байна шүү. 

Хэзээ: 4 дүгээр сарын 26-нд

Хаана: Sparrow restaurant lounge

Тасалбарын үнэ:130,000₮

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

Насны ангилал: 16+

04/23 МСБХ-ны "Үндэсний Дээд Лиг" 2024-25 FINAL

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2024-2025 оны Үндэсний Дээд лигийн финалын тоглолт M bank arena ордонд 19:10 цагаас эхэлнэ. Бишрэлт Метал болон Хасын Хүлэгүүд багийн гал гарсан тоглолтыг энэ лхагва гарагт үзээрэй.

Хэзээ: 4 дүгээр сарын 23-нд

Хаана: M Bank arena

Тасалбарын үнэ: Суудлаас хамаарна 

Эхлэх цаг: 19:10

Dreamers’ Day №401: Talking about the weather

Кино урлагт хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг Dreamer’s Day өдөрлөгийн энэ хаврын шинэхэн үзвэр дөрөвдүгээр сарын 26-нд гарахаар зарлагдлаа. Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран “European Success Stories” сэдвийн хүрээнд толилуулах бүтээлүүдийн хамгийн эхнийх нь 2022 онд нээлтээ хийсэн “Talking about the weather” кино байх нь.

Хэзээ: 4 дүгээр сарын 26-нд

Хаана: Тэнгис кино театр

Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй

Үргэлжлэх хугацаа: 99 минут

Шар хадны өвчтөн зураачид арт-медиаци

Ван Гог яагаад чихээ огтлох болов? Чупа-чупс чихрийн логог бүтээсэн зураачийг та мэдэх үү? эможи аль уран бүтээлээс санаагаа авав? ХХ зууны аугаа уран бүтээлчид сэтгэцийн эмнэлэгт хэвтэх ёстой өвчтөнүүд байв уу эсвэл үнэхээр суутнууд байв уу гэх мэт олон асуултын хариултуудыг урлагийн түүхийн лекцээр мэдэж авахаас гадна уран бүтээлүүдийг өөрийн мэдрэмжээр мэдрэхийг хүсвэл энэ арга хэмжээг зориорой. 

Хэзээ: 4 дүгээр сарын 22-нд 19:00 цагаас

Хаана: Corporate Hotel & Convention Center 4 давхарт

Тасалбарын үнэ: 35,000₮

Франц соёлыг Франц хотхоноос...

Монгол, Франц хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх "Франц хотхон" арга хэмжээ энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний үеэр Франц улстай холбоотой дипломат, боловсрол, соёлын байгууллагууд, бизнес, худалдаа, аялал жуулчлалын компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж, сонирхолтой үзэсгэлэн гаргахын зэрэгцээ та Францын алдартай үндэсний хоол, амтат нарийн боовнуудыг амтлах боломжтой юм байна

Хэзээ: 4 дүгээр сарын 26,27-нд

Хаана: Сүхбаатарын талбай

Тасалбарын үнэ:Үнэ төлбөргүй

PHOTO WEEK 2025

Гурав дахь жилдээ уламжлал болон “Гэрэл зургийн долоо хоног” үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал, өдөр бүр гэрэл зургийн салбарын мэргэжилтнүүдийн сонирхолтой яриа хэлэлцүүлэг, хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах гэж байна. Уг үзэсгэлэнгээс Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөн 90 жилийн туршид дуранд буусан онцлох түүхэн зургуудтай танилцах боломжтой юм. 

Хэзээ: 4 дүгээр сарын 21-27-нд

Хаана: Монголын уран зургийн галерейн 3 давхарт

Тасалбарын үнэ:Үнэ төлбөргүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.