UBLife Logo
QUIZ
СОНЖОО: Чи ямар төрлийн сурагч вэ?

СОНЖОО: Чи ямар төрлийн сурагч вэ?

Ub.life
Ub.life

Томчууд хааяа нэг “Буцаад арван жилийн сурагч болох юм сан” гэж хүүхэд ахуй насаа дурсах нь бий. Бидний амьдралын хамгийн гэгээхэн, мартагдашгүй дурсамжууд сурагч насанд өрнөдөг. Анги болгонд хичээл сурлагаараа манлайлдаг сурагч, урлагийн үзлэг, спортын тэмцээнээс медаль цомыг нь “түүчихдэг” нийгмийн идэвхтэнгүүд, ангийнхныгаа хөгжөөдөг шооч хүүхдүүд заавал байдаг шүү дээ. Тэгвэл та ямар төрлийн сурагч вэ гэдгээ бидний бэлтгэсэн сонжооноос олж мэдээрэй.

А. Чи бол бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийдэг “төгс төлөвлөгч”. Нэг ч удаа даалгавраа хийхгүй хичээлдээ ирж байгаагүй гэдэгт чинь итгэлтэй байна.

B. Шинжээч, шинийг эрэлхийлэгч сурагч гэдэг чинь шууд л мэдэгдэж байна. Мэдэхгүй зүйлээ санаа зоволгүй бусдаас асуудаг, сониуч чанар бол чиний нэрийн хуудас.

C. Дасан зохицолтын мастер та ангидаа ямар ч хүндхэн байдалд орсон даваад л гарж чадах сэргэлэн сурагч юм.

D. Бүтээлч, мэдрэмж өндөртэй сурагч. Аливаа зүйлийг өөрөө хийж урлах, ямар ч уйтгартай хичээлийн цагийг ажрахгүйгээр үр бүтээлтэй ашиглаж чадна.

Сонирхуулахад, ЕБС-уудын 8-12 дугаар ангийн сурагчдад зориулсан "Mind Rush" хөтөлбөрийн нэгдүгээр үе дөрөвдүгээр сарын 28-нд эхлэх гэж байна. Үе эхэлсний дараа ч ангиараа бүртгүүлж болох тул хоцорчихлоо гэж санаа зоволтгүй. Хөтөлбөрт ангиараа нэг баг болж оролцох ба, хичээлдээ ирээд өдөр бүр багаараа таван асуултад хариулж, супер шагналын эзэн болох боломжтой. Багийн уралдаан учир ангидаа чи ямар ч төрлийн сурагч бай, ангиараа сонирхолтой асуултуудад хариулж, мэдлэгээ сориорой. Энэхүү уралдаанд оролцохыг хүсвэл Toki апп-д бүртгүүлээд, Mind Rush цэс рүү ороход л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
3
4
1
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.189.61
ЗОЧИН\13.214.189.61
ЗОЧИН\13.214.189.61
ЗОЧИН\13.214.165.183
ЗОЧИН\13.214.207.78
ЗОЧИН\13.212.18.108