ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгосоор буй. Тухайлбал, Багшийн дээд орчимд ТҮЦ-ээр номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгосон.
Өнөөдөр ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байна.
Бусад номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх санал тавиад байгаа аж. Мөн СБД-ийн ЗДТГ-аас 16 байгууллагын 78 ажлын байрыг санал болгожээ.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байгаа аж.