UBLife Logo
Хөгжим

EXO: Крис Вуд дахин ял оноож магадгүй

EXO: Крис Вуд дахин ял оноож магадгүй

Өмнөд Солонгосын хөвгүүдийн EXO хамтлагийн гишүүн асан Крис Ву Хятадын шүүхээс хүчирхийллийн хэргээр сонссон 13 жилийн ялаа эдэлж байгаа билээ. Суллагдсаных нь дараа түүнийг Канадад хөөн гаргах болсон.

Шоронд сууж байгаа Ву дахин шуугианд холбогдож, ялаа нэмүүлж магадгүй болоод байна. Энэ сарын 27-нд Тяньжин хотын шүүхээс түүнд 300 сая юанийн татварын хууль бус ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Хэрэгт Вугийн ээж мөн холбогдсон бөгөөд хорих ялаар шийтгүүлэх магадлал өндөр байгаа юм. Крис Вуг Бээжин хотын Чаоян мөрдөнд шилжүүлсэн.

2022 онд Бээжин хотын шүүхээс насанд хүрээгүй хэд хэдэн охиныг хүчирхийлсэн хэрэгт нь 11 жил, 6 сарын ял, 2018 онд үйлдсэн бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт нь 1 жил, 10 сар, нийт 13 жилийн хорих ялыг оноосон. Мөн  11 сая еврогийн торгуулиар шийтгүүлсэн.

Хятад поп, к-попын од Ву амьдрал, замналаа хэрхэн сүйтгэж болохын яруу тод жишээ болоод байна. Дахин ил тод болоод байгаа гэмт хэрэг, шуугианууд нийгмийг цочролд оруулсан хэвээр. Крис Ву EXO хамтлагийн хамгийн хурц од болсныхоо дараа 2014 онд Хятадад ирж, амжилт олсон. Тэрбум хүн амтай том зах зээлд түүний орлого хэд дахин нэмэгдсэн ч хүчирхийллийн хэргээр бүрэн сүйрэлд уналаа. Азийн шоу бизнесийн ертөнцөд түүхэнд үлдсэн хамгийн том уналт бол Крис Ву.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
2
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цээгий \13.212.125.25
Ямар харгис хүн бэ насаар нь шоронд хорих хэрэгтэй