МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваариа зарлалаа. Өнөөдөр Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай бол Бямба гарагт Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. Уг барилдааны түрүү бөх зургаан сая, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай гардана.
Харин Ням гаригт болох Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааны түрүү бөх суудлын автомашин гардана.

05.02 Баасан 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
05.03 Бямба 13:00
Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.04 Ням 13:00
Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.07 Лхагва 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан
05.09 Баасан 19:00
"Идэрийн цуурай" бөхчүүдийн дууны тэмцээн
05.10 Бямба 13:00
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.11 Ням 13:00
"Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.15 Пүрэв 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
05.16 Баасан 13:00
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
05.17 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
05.18 Ням 11:00
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
05.23 Баасан 13:00
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
05.24 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
05.25 Ням 13:00
“Монгол сугалаа” ХХК-ийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
05.30 Баасан 13:00
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
05.31 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /шигшээ/