UBLife Logo
Спорт

Кисэносато өөрийн гараар Ооносатог ёкозүна болгоно

Кисэносато өөрийн гараар Ооносатог ёкозүна болгоно

Ирэх Зуны тэмцээнд ёкозүна цолны болзол сонсоод байгаа озэки Ооносатог багш нь өөрийн гараар бэлтгэж, аварга цолонд хүргэхээр хичээж байна. Нишёоносэки ояката буюу 72 дахь ёкозүна Кисэносато бэлтгэл дээр маваши углан гарч ирж, шавьтайгаа халз барилдаан хийлээ.

38 настай ояката, 24 настай озэки хоёр амралтгүй 10 дараалан барилдаж, Ооносато 8 давж, 2 ялагджээ. Өнгөрсөн жил мөн багш шавь хоёр бэлтгэл дээр халз барилдсан. Ооносато Намрын тэмцээний өмнө 10:7, Кюүшюү башёгийн өмнө 7:5 ялсан билээ.

Бэлтгэлийн дараа Нишёоносэки ояката сэтгүүлчдэд “Бэлтгэл нь ханасан байна. Довтлох зай байхгүй, урагш түрэх хүч чадал нь ч гайхалтай байна. Бэлтгэл харах нэг өөр, хамт барилдах бас өөр. Гар зөрүүлэн, барилдаж байж л илүү сайн ойлгоно, Ооносато тун сайн байна. Арван барилдааны талд нь ялах гэж хичээсэн ч болсонгүй. Ялах боломж надад огт гарсангүй” гэж шавиа магтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.