Яг 25 жилийн өмнө буюу 2000 оны тавдугаар сарын 7-нд Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд анх удаа албан ёсоор очиж байлаа. Энэ үед Орост Беслан, Дубровкад алан хядлага болж, Чеченийн хоёрдугаар дайн дууссан билээ. 2008 онд Time сэтгүүл түүнийг Дэлхийн хамгийн нөлөөтэй эрхмийн жагсаалтын 2-т бичиж байлаа. Энэ жил Дмитрий Медведев Ерөнхийлөгч болж, Путин Ерөнхий сайдын албанд шилжиж байв. Дараа нь Путин 2012 онд Ерөнхийлөгч болсон. 2014 онд Крымийг нэгтгэж, 2022 онд Донбасс, Луганскийг хүлээн зөвшөөосөн. 2020 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Путин 2024 оны тавдугаар сарын 7-нд тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн албанд очсон билээ.
Владимир Путин, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нар Путины тангараг өргөх ёслол дээр. 2000 оны 5-р сарын 7.

Владимир Путин анхны тангаргаа өргөлөө. 2000 оны 5-р сарын 7.

Хоёр дахь удаагаа сонгогдлоо. 2004 оны 5-р сарын 7.

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ерөнхий сайд Владимир Путин. 2008 оны 5-р сар.

Шинэ Ерөнхийлөгч Дмитрий Медведев тангараг өргөлөө. 2008 он.

Владимир Путин гурав дахь удаагаа тангараг өргөж байна. 2012 оны 5-р сарын 7.

Владимир Путин дахин сонгогдсоныхоо дараа гэргий Людмилагийн хамт. 2018 оны 5-р сарын 7.

Владимир Путин тангараг өргөж байна. 2018 оны 5-р сарын 7.

Владимир Путин 2024 оны 5-р сарын 7-нд дахин тангараг өргөх боллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд. 2024 оны 5-р сарын 7.