Монголын тамирчид 1967 оноос хойш олимпын наадам, олимпын төрлийн ДАШТ-ээс чөлөөт бөх, жүдо бөх, байт харваа, буудлага, бокс, дугуй, хүндийг өргөлтийн төрлөөр 19 алт, 55 мөнгө, 94 хүрэл, нийт 168 медаль хүртжээ. Олимпын наадмаас чөлөөт, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль аваад буй. Түүнчлэн медалийн салхийг хагалсан анхдагчид болох чөлөөтийнхөн ДАШТ-ээс 7 алт, 28 мөнгө, 44 хүрэл, нийт 79 медаль авчээ. Харин жүдочид дэлхийн дэвжээнээс 6 алт, 4 мөнгө, 21 хүрэл, нийт 31 медаль хүртээд байна. Боксчид ДАШТ-ээс 1 алт, 6 мөнгө, 9 хүрэл, буудлагынхан 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, хүндийг өргөлт 1 алт, 2 мөнгө, байт 1 алт, дугуй 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Олимпын медальт монгол тамирчид
Мехико-1968
Ж.Мөнхбат чөлөөт бөх 87 кг, мөнгө
Ч.Дамдиншарав чөлөөт бөх 52 кг, хүрэл
Д.Сэрээтэр чөлөөт бөх 70 кг, хүрэл
Т.Артаг чөлөөт бөх 78 кг, хүрэл
Мюнхен-1972
Х.Баянмөнх чөлөөт бөх -100 кг, мөнгө
Монреаль-1976
З.Ойдов чөлөөт бөх 62 кг, мөнгө
Москва-1980
Ц.Дамдин жүдо бөх 65 кг, мөнгө
Ж.Даваажав чөлөөт бөх 74 кг, мөнгө
Р.Даваадалай жүдо бөх 71 кг, хүрэл
Д.Оюунболд чөлөөт бөх 57 кг, хүрэл
Сөүл-1988
Н.Энхбат бокс 60 кг, хүрэл
Барселона-1992
Н.Баярсайхан бокс 60 кг, хүрэл
Д.Мөнхбаяр буудлага 25 м-ийн гар буу, хүрэл
Алтанта-1996
Д.Нармандах жүдо бөх 60 кг, хүрэл
Афин-2004
Х.Цагаанбаатар жүдо бөх 60 кг, хүрэл
Бээжин-2008
Н.Түвшинбаяр жүдо бөх -100 кг, алт
Э.Бадар-Ууган бокс 54 кг, алт
О.Гүндэгмаа буудлага 25 м-ийн гар буу, мөнгө
П.Сэрдамба бокс 48 кг, мөнгө
Лондон-2012
Н.Түвшинбаяр жүдо бөх -100 кг мөнгө
Н.Төгсцогт бокс 52 кг, мөнгө
С.Ням-Очир жүдо бөх 73 кг, хүрэл
У.Мөнх-Эрдэнэ бокс 64 кг, хүрэл
С.Батцэцэг чөлөөт бөх 63 кг, хүрэл
Рио-2016
Д.Сумъяа жүдо бөх 57 кг, мөнгө
Д.Отгондалай бокс 60 кг, хүрэл
Токио-2020
Сайед Моллаей жүдо бөх 81 кг, мөнгө
М.Уранцэцэг жүдо бөх 48 кг, хүрэл
Ц.Цогтбаатар жүдо бөх 73 кг, хүрэл
Б.Болортуяа чөлөөт бөх 53 кг, хүрэл
Парис-2024
Б.Баасанхүү жүдо бөх 48 кг, мөнгө
Жүдогийн ДАШТ-ий медальтнууд
Белград-1989
О.Балжинням 95 кг, мөнгө
Д.Баттулга 60 кг, хүрэл
Каир-2005
Х.Эрдэнэт-Од 57 кг, хүрэл
Роттердам-2009
Х.Цагаанбаатар 66 кг, алт
Токио-2010
М.Бундмаа 52 кг, хүрэл
Х.Цагаанбаатар 66 кг, хүрэл
Рио де Жанейро-2013
М.Уранцэцэг 48 кг, алт
Д.Амартүвшин 60 кг, мөнгө
Челябинск-2014
Г.Болдбаатар 60 кг, алт
Астана-2015
Д.Сумъяа 57 кг, хүрэл
С.Ням-Очир 73 кг, хүрэл
Ц.Мөнхзаяа 63 кг, хүрэл
Будапешт-2017
Д.Сумъяа 57 кг, алт
М.Уранцэцэг 48 кг, мөнгө
Б.Мөнгөнчимэг 63 кг, хүрэл
Г.Болдбаатар 60 кг, хүрэл
Г.Одбаяр 73 кг, хүрэл
Н.Түвшинбаяр +100 кг, хүрэл
Баку-2019
Д.Сумъяа 57 кг, хүрэл
Л.Отгонбаатар 100 кг, хүрэл
Ө.Дүүрэнбаяр +100 кг, хүрэл
Токио-2019
М.Уранцэцэг 48 кг, хүрэл

Будапешт-2021
Ё.Басхүү 66 кг, хүрэл
М.Уранцэцэг 48 кг, хүрэл
Ташкент-2022
Ц.Цогтбаатар 73 кг, алт
Э.Ариунболд 60 кг, мөнгө
Л.Энхрийлэн 57 кг, хүрэл
Доха-2023
Ё.Басхүү 66 кг, хүрэл
Л.Энхрийлэн 57 кг, хүрэл
Абу Даби-2024
Б.Баасанхүү 48 кг, алт
Л.Анхзаяа 73 кг, хүрэл
Чөлөөтийн ДАШТ-ий медальтнууд
Шинэ Дели-1967
Ж.Мөнхбат 87 кг, хүрэл
Эдмонтон-1970
Д.Сэрээтэр 74 кг, хүрэл
Софи-1971
Б.Жамсран 48 кг, мөнгө
Х.Баянмөнх -100 кг, мөнгө
М.Хойлогдорж 74 кг, хүрэл
Тегеран-1973
М.Хойлогдорж 57 кг, мөнгө
О.Энхтайван 48 кг, хүрэл

Истанбул-1974
З.Ойдов 62 кг, алт
Х.Баянмөнх -100 кг, мөнгө
Ц.Нацагдорж 68 кг, хүрэл
Минск-1975
З.Ойдов 62 кг, алт
Х.Баянмөнх -100 кг, алт
Ц.Нацагдорж 68 кг, мөнгө
Лозанн-1977
З.Ойдов 68 кг, хүрэл
Мехико-1978
Д.Оюунболд 57 кг, хүрэл
Скопье-1981
Н.Бүргэдаа 52 кг, хүрэл
Киев-1983
Б.Болд 68 кг, мөнгө
З.Дүвчин 82 кг, мөнгө
Будапешт-1985
А.Энхээ 62 кг, мөнгө
Б.Болд 68 кг, мөнгө
Л.Энхбаяр 74 кг, хүрэл
Будапешт-1986
А.Энхээ 62 кг, хүрэл
Мартини-1989
Л.Эрхбаяр 74 кг, хүрэл
Токио-1990
П.Сүхбат 82 кг, хүрэл
Торонто-1993
Ц.Цогтбаяр 57 кг, хүрэл
Софи-2001
О.Пүрэвбаатар 58 кг, мөнгө
Тегеран-2002
О.Пүрэвбаатар 60 кг, мөнгө
Будапешт-2005
Б.Наранбаатар 55 кг, хүрэл
Ц.Энхжаргал 48 кг, хүрэл
Баку-2007
Б.Наранбаатар 55 кг, мөнгө
Д.Нармандах 59 кг, хүрэл
Токио-2008
О.Насанбурмаа 67 кг, хүрэл
Хернинг-2009
О.Бурмаа 72 кг, мөнгө
Б.Одончимэг 67 кг, хүрэл
Москва-2010
С.Батцэцэг 59 кг, алт
Истанбул-2011
Д.Отгонцэцэг 51 кг, мөнгө
Б.Оюунсүрэн 67 кг, мөнгө
О.Насанбурмаа 63 кг, хүрэл
Страткона-2012
Т.Мөнхтуяа 59 кг, хүрэл
Будапешт-2013
Э.Сумъяа 51 кг, мөнгө
С.Батцэцэг 63 кг, мөнгө
Г.Мандахнаран 66 кг, хүрэл
Т.Мөнхтуяа 59 кг, хүрэл
О.Насанбурмаа 67 кг, хүрэл
О.Бурмаа 72 кг, хүрэл
Ташкент-2014
С.Цэрэнчимэд 60 кг, алт
Э.Ням-Очир 61 кг, хүрэл
Г.Мандахнаран 65 кг, хүрэл
О.Бурмаа 75 кг, хүрэл
Лас Вегас-2015
С.Батцэцэг 63 кг, алт
С.Цэрэнчимэд 60 кг, мөнгө
Б.Номин 61 кг, мөнгө
П.Өнөрбат 74 кг, мөнгө
Э.Бэхбаяр 57 кг, хүрэл
Будапешт-2016
Д.Отгонцэцэг 55 кг, хүрэл
Парис-2017
П.Орхон 63 кг, алт
Э.Бэхбаяр 57 кг, хүрэл
Будапешт-2018
О.Насанбурмаа 72 кг, мөнгө
Б.Шоовдор 59 кг, хүрэл
Т.Түвшинтулга 61 кг, хүрэл
Нурсултан-2019
Б.Болортуяа 55 кг, хүрэл
Б.Шоовдор 59 кг, хүрэл
С.Батцэцэг 68 кг, хүрэл
Осло-2021
Т.Тулга 65 кг, хүрэл
М.Лхагвагэрэл 125 кг, хүрэл
Д.Отгонжаргал 50 кг, хүрэл
Э.Даваачимэг 57 кг, хүрэл
Б.Шоовдор 59 кг, хүрэл
Э.Гантуяа 62 кг, хүрэл
Белград-2022
М.Лхагвагэрэл 125 кг, мөнгө
Д.Отгонжаргал 50 кг, мөнгө
Б.Хулан 53 кг, мөнгө
З.Занабазар 57 кг, хүрэл
Н.Наранхүү 61 кг, хүрэл
Белград-2023
Д.Отгонжаргал 50 кг, мөнгө
Э.Дэлгэрмаа 68 кг, мөнгө
Э.Даваанасан 72 кг, мөнгө
Тирана-2024
С.Цэрэнчимэд 59 кг, мөнгө
Ц.Цогбадрах 61 кг, хүрэл
Боксын ДАШТ-ий медальтнууд
Мюнхен-1982
Р.Отгонбаяр 57 кг, мөнгө
Тампаре-1993
Э.Цогтжаргал 48 кг, хүрэл
Будапешт-1997
Т.Үйтүмэн 60 кг, мөнгө
Чикаго-2007
Э.Бадар-Ууган 54 кг, мөнгө

Милан-2009
П.Сэрдамба 48 кг, алт
Н.Төгсцогт 51 кг, мөнгө
У.Мөнх-Эрдэнэ 64 кг, хүрэл
Баку-2011
П.Сэрдамба 48 кг, хүрэл
Алматы-2013
У.Мөнх-Эрдэнэ 64 кг, хүрэл
Хамбург-2017
Д.Отгондалай 60 кг, хүрэл
Дели-2018
М.Нандинцэцэг 54 кг, хүрэл
Екатеринбург-2019
Э.Цэндбаатар 57 кг, хүрэл
Дели-2023
Л.Алтанцэцэг 48 кг, мөнгө
М.Энхжаргал 54 кг, хүрэл
Ташкент-2023
Б.Чинзориг 63.5 кг, мөнгө
Б.Мишээлт 67 кг, хүрэл
Буудлагын ДАШТ-ий медальтнууд
Барселона-1998
Д.Мөнхбаяр Хийн гар бууны 10 м, алт
О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр, Д.Оюун 25 м-ийн гар бууны баг, хүрэл

Загреб-2006
О.Гүндэгмаа 25 м-ийн спорт гар буу, хүрэл
Гранада-2014
Т.Баярцэцэг, О.Гүндэгмаа,
Ц.Мөнхзул 25 м-ийн гар бууны баг, мөнгө
Каир-2022
Э.Даваахүү, Ц.Мөнхзул 50 м-ийн гар бууны холимог баг, мөнгө

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий медальтнууд
Ташкент-2021
М.Анхцэцэг 87 кг, нийлбэр алт
Богота-2022
М.Анхцэцэг 87 кг, түлхэлттэй мөнгө
Манама-2024
М.Анхцэцэг 81 кг, огцом мөнгө
Байт харвааны ДАШТ-ий медальтнууд
Йорк-1971
Д.Дэмбэрэл 30 м, алтан медаль
Дугуйн ДАШТ-ий медальтнууд
Куала Лумпур-1997
Ж.Өлзий-Орших Бөөн гараатай уралдаан, хүрэл
БНХАУ-2002
Ж.Өлзий-Орших Цуваа гараатай уралдаан, мөнгө
Бэлтгэсэн сэтгүүлч Г.Баярсайхан, ТЦ сонин 30 жил