UBLife Logo
Спорт

Ялсан баг нь ядруухан улирлаа аварна

Ялсан баг нь ядруухан улирлаа аварна

Английн “Манчестер Юнайтед” болон “Тоттенхэм” клубүүд Европа лигийн финалд шалгарлаа.

“Манчестер Юнайтед” хагас шигшээд Испанийн “Атлетик Бильбао” багийг нийлбэр дүн 7:1-ээр буулгаж авсан бол харин “Тоттенхэм”-ийн тухайд Норвегийн “Бодо/Глимт” клубийг нийлбэр дүн 5:1 харьцаатайгаар хожсон.

Улмаар тэд энэ сарын 21-ны өдөр Европа лигийн цомын төлөө тоглох юм. “Юнайтед” найман жилийн хугацаанд хоёр дахиа Европа лигт түрүүлэх хүсэлтэй байгаа бол “Тоттенхэм” Европын тэмцээнд түрүүлэх 41 жилийн хүлээлтээ төгсгөхөөр эрмэлзэх нь лавтай.

Эдгээр багуудын аль хожсон нь ирэх улирлын Аваргуудын лигт оролцоно. Ингэснээр ирэх улирлын Аваргуудын лигт Английн зургаан баг оролцохоор боллоо.

“Тоттенхэм” хэдийгээр цом авч чадалгүй 17 жилийг туулж байгаа авч энэ улиралд Улаан чөтгөрүүдтэй гурав тоглоод бүгдэд нь хожсон. Тиймээс Бильбао хотноо явагдах шигшээ тоглолтын гол фаворит нь маргаангүй “Спөрс” байх юм.

Гэвч Рубен Аморим "Хэрэв та логикоор бодоод үзвэл ямар ч клуб нэг багт дөрөв дараалан хожигдох боломжгүй” гэв.

“Юнайтед” хамгийн сүүлд 2016-17 оны улиралд Жозе Моуриньог энэ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед л Европа лигт түрүүлсэн.

“Улаан чөтгөрүүд"-ийн хуучин хагас хамгаалагч Пол Скоулз хэлэхдээ "Хэдий тэд дотооддоо муу амжилттай байлаа ч, Европын тэмцээнд түүртэхгүй түрүүлдэг юм. Үүгээрээ “Реал Мадрид”-тай төстэй шиг санагдуулдаг. Үнэндээ “Манчестер Юнайтед”-ийн түүх надад тэд финалдсан л бол түрүүлнэ гэж хэлдэг. Улаан чөтгөрүүд хэрхэн цом авахаа мэддэг бол “Тоттенхэм” үүнийг мэддэггүй юм” гэв.

Эдгээр багууд өдгөө Премьер лигийн 15, 16-р байруудад дараалан бичигдэж байна. Тиймээс ялсан баг нь ядруухан улирлаа аврах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.