UBLife Logo
Амьдралын дүрэм

Хамгийн алдартай тува хүн 70 нас хүрлээ

Хамгийн алдартай тува хүн 70 нас хүрлээ

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Сергей Кужугетович Шойгу 70 насныхаа тэгш ойг тэмдэглэж байна. Тэрээр Тувагийн Чадан хотод төрсөн бөгөөд Оросын Онцгой байдлын газрыг олон жил удирдаж байсан билээ. Шойгу Украины дайн эхлэхэд БХЯ-ны сайд байсан. 2024 оны тавдугаар сард Владимир Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход Шойгу шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй. Гэхдээ ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон юм. Түүнийг Орост “Хамгийн алдартай тува хүн” гэж нэрлэдэг.

Төрсөн өдрийг нь тохиолдуулаад эхлээд түүний эшлэлүүдээс танилцуулья.

"Жинхэнэ эр хүн морь унаж, хөзөр, биллиард тоглож чаддаг байх ёстой"

“Эрсдэл гаргах бол маш хүчтэй сэтгэлийн хөдлөл. Аманд дарь амтагдаад л. Явж болохгүй, хийж болохгүй гэсэн бүх зүйлийг хиймээр санагдаад”

“Намайг хүнд хэцүү цагт оффистоо сууж байсан гэж хэн ч хэлж чадахгүй”

“Хясаа ямар амттайг хясаа идэж үзсэн хүнтэй л ярья”

“Хэрэв Ерөнхийлөгч маргааш намайг жирийн цэрэг бол гэх юм бол эргэлзэх зүйлгүй явна. Энэ бол багийн ажлын гол зарчим юм”

“Искандер пуужингаа болохгүй газар байрлууллаа гэж баахан шүүмжилсэн. Бид эх орныхоо хүссэн газраа пуужингаа байрлуулдаг”

“ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд 1152 жилийн турш заналхийлсан Барууны нэг биш хаан шүдээ хугалж байлаа”

“Харанхуй өрөөнд хар муур хайх хэцүү. Ялангуяа тэнд муур байхгүй бол”

“Эмэгтэйчүүддээ, Мартын баярын мэнд хүргэе. Санаа зовох зүйлгүй баярлацгаа, Хаврын улирлаа угт. Бид та нарыгаа найдвартай хамгаална”

“Үерийн аюулын хэмжээг битгий хэтрүүлж, дөвийлгөж ярь. Хаана, ямар хэмжээтэй газар усанд австсаныг бид дээрээс нь харж байна. Байгалийн гамшиг бол онц байдал болохоос шоу бизнес биш”

“Армийг шинэчлэх асуудалд эрүүл саруул ухаан хэрэгтэй”

“Ард иргэд оймс өмсөж байхад яагаад цэргүүд бид хөлийн ороолттой байх ёстой гэж”

“Орчин үеийн армид цэргүүд долоо хоногт ганц удаа л усанд ордог байж таарахгүй. Амьтны хүрээлэнгийн сармагчин ч олон усан ордог байх”

“Гэнэтийн шалгалт гэдэг гэнэтийн л байх ёстой. Очихоор өөдөөс цэцэг барьж угтаад, бэлтгэсэн байж таарахгүй”

“1990 оноос өмнө бид одоогийнхоос дутахгүй их уншдаг байлаа. Гэхдээ тэр үед хүссэн зүйлээ уншдаг байсан бол одоо бид огт хэрэггүй зүйл уншсаар цагаа алдаж байна”

 “Түүхээ эргүүлэн сөхөж хар, унш. Үгүй бол өвөөгөөсөө “Орос оронд хүч хэрэглэн халдсан этгээдүүдэд юу тохиолдсон юм бэ” гэж асуу.

“ОХУ-ын нийслэл Сибирьт байх ёстой”

“Хорин жилийн өмнө айл болгонд, сүх, хувин байлаа. Харин одоо иргэдийг гал түймрийн эсрэг дайчлахад хэцүү болжээ”

“Сонгогдсон хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн. Циркийн морь ч байсан. Хамгийн гол нь тэр морь сүүлээ л хөдөлгөх биш ажиллаж байх хэрэгтэй”

“Орон нутгийн Онцгой байдлын газруудыг дампууруулж хэрхэвч болохгүй. Намайг сэлмээ сугалахад бүү хүргээрэй”

“Тэдний сүлд дээр ямар амьтан байдаг вэ? Арслан байх. Арслан болгон муур ч муур болгон арслан биш” гэсэн хуучны үг бий. Тэдний амьтны хүрээлэнд баавгайд юу хийхийг нь заадаг амьтан төрсөн гэж бодохгүй л байна”

“Үг, камер, гэрэл зураг, интернет, ер нь мэдээлэл зэвсгийн нэг төрөл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.