UBLife Logo
Кино

НҮБ-ын элч, Харанхуйн эзэн Анжелина Жолигийн шилдэг дүрүүд

НҮБ-ын элч, Харанхуйн эзэн Анжелина Жолигийн шилдэг дүрүүд

Жүжигчин Анжелина Жоли 50 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Он удаан жил дэлхийн хамгийн халуухан бүсгүйн жагсаалтыг эзэгнэж явсан тэрээр Оскарын хошой шагналт, Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссаоын тусгай элч, найруулагч, Камбожийн иргэн хүн. Ингээд 50 насны ойг нь тохиолдуулан, түүний шилдэг дүрүүдийг танилцуулья.

“Hackers” 1995

Холливудын од Жон Вайтын охин, Английн жүжигчин Бернард Ли Жоннигийн зээ охин болох 19 настай Анжелинагийн замналыг эхлүүлсэн бүтээл.

“George Wallace” 1997

Эмэгтэй туслах жүжигчний “Алтан бөмбөрцөг” шагнал авсан.

“Gia” 1998

Шилдэг эмэгтэй жүжигчний “Алтан бөмбөрцөг” шагнал авсан.

“Girl, Interrupted” 1999

Амиа хорлох амжилтгүй оролдлогын дараа Мэдрэлийн эмнэлэгт очсон бүсгүйн дүрд тогложээ.

“Lara Croft: Tomb Raider” 2001, “Lara Croft Tomb Raider: The Cradle of Life” 2003

Алдарт тоглоомоор хийсэн энэ киноны зураг авалтыг Камбожид хийжээ.

“Sky Captain and the World of Tomorrow” 2004

Түүхэнд анх удаа бүх зургаа комьютер дээр хийсэн кино.

“Alexander” 2004

Колин Фарреллаас ганцхан эгч ч түүний ээжийн дүрийг бүтээсэн.

“Mr. & Mrs. Smith” 2005

Энэ кино Брэд Питтийг Энистоноос салгаж, Жолид авчирсан юм.

Тэд 2014 онд 6 хүүхэдтэй болсон хойноо албан ёсоор гэрлэсэн. Анжелина гурван хүүхэд төрүүлсэн бол гурван хүүхэд өргөж авсан. 2019 онд салжээ.

“A Mighty Heart” 2007

Пакистанд олзлогдож, цаазлуулсан сэтгүүлчийн тухай кино.

“Changeling” 2007

Маш аймшигтай кино.

“The Tourist” 2010

Триллер гэгддэг ч романтик, хөнгөхөн кино.

“Maleficent” 2014, “Maleficent: Mistress of Evil” 2019

Хорон санаат шидтэний дүр бүтээсэн.

“Maria” 2024

Дуучин Мария Калласын тухай кино.

Анжелина Жолигийн амьдралын дүрэм

Шивээс, цус, сорвиноос би бүтсэн.

Надад сэтгэл зүйч хэрэггүй. Миний сонгосон дүрүүд өөрөө сэтгэл зүйч.

Үеийн охид балетчин болох гэж мөрөөдөж байхад би ганцаараа вампир болохыг хүсдэг байлаа.

Хүмүүс намайг хар нууц ихтэй, үхлийн талаар их боддог гэж дүгнэдэг. Харин би бусдаас илүү амьдралыг үнэлдэг болохоороо л үхлийн талаар боддог юм.

Би үхдэл, цус нөжөөс айдаггүй. Үхсэн хүнийг харахаараа энэ хүн саяхан над шиг амьд байсан гэдгийг л боддог.

Маргааш үхэж болох юм гэсэн бодол өнөөдрийн амьдралаа улам хайрлах сэдэл төрүүлдэг.

Өвчингүй зовлон гэж үгүй. Харин зовохгүйгээр бид хэзээ ч алдаанаасаа суралцахгүй.

Ээж минь хэзээ ч уурлаж, хашхирч байгаагүй. Түүний уйлж байгааг нь би байнга сонсдог байсан. Сургууль дээрээ хэрэг тариад өглөө нь гэртээ ирэхэд түүний царай шөнөжин уйлсан нь илт харагдаж байсан.

Миний аав Жон Войт агуу жүжигчин. Гэхдээ юуны өмнө агуу аав.

Кинонд тоглож эхлэхээсээ өмнө би хөхнийхөө хэмжээг ч мэддэггүй байлаа.

Би дүрүүдийнхээ ард нуугдахыг хүсдэг.

Миний биед хүрэхэд би дургүй.

Намайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх цаг болсон байж магад.

Цагаачдын лагерьт байгаа дүрвэгчдийг хараад америкчууд тэд гэртээ харихыг л хүсэж байгааг ойлгодоггүй.

Сьерра-Леонд анх очоод би хөл, гаргүй маш олон хүн харсан. Эхний хэдэн өдөр би уйлаад л байсан. Дараа нь тэдэнд миний нулимс хэрэггүй гэдгийг ойлгосон.

Олж байгаа мөнгөнийхөө 30 хувийг нь үрж, 30 хувийг нь хадгалж, үлдсэнийг нь сайн үйлсэд зарцуулдаг.

Хүүхдүүддээ өгсөн миний хамгийн том бэлэг бол тэдэнд дэлхий ертөнцийг үзэх боломж олгосон явдал.

Зөндөө хөтлөгдөн амьдрах нь эрх чөлөө юм. Хэнд ч гай тарихгүй, хэнийг ч шүүмжлэлгүй амьдрах.

Зөнгөөсөө холдож, логикоор амьдрах гэж оролдох бүрдээ би алдаа гаргадаг байсан.

Би өрх толгойлсон эмэгтэй, ажил хийдэг. Тийм болохоор миний хувцас сайхан, тачаангуй байх ёстой.

Эх болно гэдэг хамгийн аймшигтай, хариуцлага шиг санагддаг байлаа. Эх болно гэдэг нуруун дээрх шивээс шиг зүйл биш.

Бондын тухай кинонд дайсны дүрд тоглох нь миний амьдралын мөрөөдөл.

Би үргэлж кинонд тоглоод байхгүй. Хэзээ нэгэн цагт эмээ болно.

Ихэнх эмэгтэйчүүдээс ялгаатай нь би жирэмсэн байхдаа дуртай. Бие махбод минь надад биш хүүхдэд минь харьяалагдаж байгаа тэр мэдрэмж таалагддаг.

Өөрөөрөө байхдаа би хамгийн тухтай байдаг. Ер нь миний амьдрал ажил шиг минь сонирхолтой байгаагүй.

Амьдралын утгыг ойлгоход надад цаг хугацаа хүрэлцэхгүй байна.

Гадаад хэл сурахдаа хараалаас эхэл. Сайн хараал ямар ч сурах бичгээс илүү.

Кино дээрх зодоон сайхан харагддаг ч жинхэнэ бодит зодоон үргэлж муухай харагддаг.

Би юунд ч харамсдаггүй. Хэзээ ч харамсаж байгаагүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.