Монгол наадмын нээлт жилийн жилд олны ярианы гол сэдэв байж, нэгэн хэвийн найруулга үзсээр залхсан хүмүүс цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Энэ жилийн наадмын нээлтийг тойрсон хөгтэй, хөгжилтэй, хөөрхөн бас сонирхолтой сэтгэгдлүүдийг хүргэе.
1.Энэ жилийн наадмын гол зочин Японы Эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар байлаа.
2.Наадмын нээлтээс энэ дөрвөн хүүгийн ур чадвар, сэтгэл хөдлөл хүмүүсийг ёстой л огшоож чадсан билээ.
3. Яалт ч үгүй энэ жилийн наадмын нээлтийн онцлох дүрүүд тэд байлаа.
4. Төв цэнгэлдэх дундуур төгөлдөр хуур хөлөглөсөн энэ үзүүлбэрийг яахин мартаж болох вэ.
5. Шооч хүмүүс цахим орчинд хөгжилдэх гол сэдэв болов.
6. Үзээгүй нэгэндээ ярьж өгвөл санаанд нь багтамгүй “шинэлэг” байв.
7. Япончуудыг ч мөн хамруулаад амжив.
8. Ирэх жил туршиж болох л юм.
9. Жилийн жилд нэгэн хэвийн найруулга үзсээр бид бүгд уйджээ.
10. Үнэн ч байж мэднэ.
11. “Сайхан цаг” удахгүй ирэх биз ээ.
12. Бухимдсан сэтгэгдлүүдийг ч тоохгүй өнгөрөөж болохгүй.
13. “…Наадмын нээлтийг телевизийн шууд дамжуулалттайгаа хоршиж хийдэг болохоос аргагүй. Гэтэл одоо ч цэнгэлдэхэд очсон хүмүүст зориулсаар л байна. Уг нь Монгол наадмын нээлт шүү дээ…”.
14. Үзсэн бидний үгийг сонсож сайжруулах чигтээ хөдөлнө хэмээн итгэж байна.
15. Мэдээж бүх хүн дургүйлхсэн гэвэл алдас болно.
16. “Буруутнууд“ олдлоо.
17. Энэ хоёр хөөрхөн жаалыг харчих л даа.
18. Биднийг амар амгалан наадуулах гэж ийм хөөрхөн амьтад ч бас хичээдэг шүү. Та бүхэн болгоомжтой, аюулгүй, сэтгэл тэнэгэр сайхан наадаарай.