Үндэсний их баяр наадамд хурдан морьд 6 насны ангиллаар уралдах ба унаачид /унаач / нь 7-12 насны хүүхдүүд байдаг. 2006 оноос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг” хэмээх Төв аймгийн Аргалант сумын нутагт уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морьд насны ангиллаараа нь дараах зайнд уралдана.
Хурдан морь уралдах ёсон

Азарга 22-24 км
Их нас 24-26 км
Соёолон 22-24 км
Хязаалан 16-18 км
Шүдлэн 12-14 км
Даага 10-12 км
Хурдан морь цоллох ёсон
Наадмын хоёр дахь өдөр, үндэсний бөхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морьд буюу Айргийн тав
-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус, гарал үүсэл, өнгө зүснээс эхлэн, уяж, унаач зэргийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлалтай.
Улс бүсийн уралдаанд:
1 түрүүлсэн азарга, их бага насны моринд Түмний эх цол
2-3 түрүүлсэн азарга, их насны моринд Даян түмний эх цол
4-өөс дээш түрүүлсэн азарга, их насны моринд Дархан түмний эх цол
Бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдсан соёолонд Идэр түмний эх цол
Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд:
Түрүүлсэн азарга, их насны моринд Манлай түмний эх цол
2 түрүүлсэн азарга, их насны моринд Дархан манлай түмний эх цолыг тус бүр олгоно.