Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу Улсын начин цолын төлөөх барилдаанд аймаг, цэргийн цолтой найман бөх барилдана.
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн арслан О.Баярбаасан, Завхан аймгийн Идэр сумын харьяат, Аймгийн арслан А.Нармандах, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн арслан Б.Очирхүү, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан М.Бямбадорж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Н.Баяржаргал, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан С.Бэлгүтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатар нар Улсын начин цолны төлөө барилдахаар шалгараад байна.
Тавын даваа
дар.а Н.Батсуурь – у.н Б.Чимэдвандан
у.ав П.Бүрэнтөгс - а.а А.Нармандах
у.ав О.Хангай - а.а О.Наранбаатар
у.ар Ц.Содномдорж - а.а М.Бямбадорж
у.ар Б.Орхонбаяр - а.а Н.Баяржаргал
у.ар Э.Оюунболд - а.а Ш.Отгонтөгс
у.г Б.Гончигдамба - а.а Н.Өсөхбаяр
у.г Ө.Бат-Орших - а.а О.Баярбаасан
у.з Б.Пүрэвсайхан - у.н Х.Цогтгэрэл
у.з Д.Анар - а.а М.Бэлгүтэй
у.з Б.Бат-Өлзий - а.а Б.Очирхүү