UBLife Logo
Спорт

Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ

Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан даага барианд орлоо.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ.

 Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан, Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Аймгийн алдарт уяач Г.Батсайханы хүрэн халзан, Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатарын буурал, Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр даага тус тус хурдаллаа гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.