UBLife Logo
Спорт

Х.Дөлгөөнсайхан боксын 22 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс мөнгөн медаль атгалаа

Х.Дөлгөөнсайхан боксын 22 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс мөнгөн медаль атгалаа

Боксын U19 болон U22 ангиллын Азийн АШТ Тайландын Бангкок хотноо 7-р сарын 30-наас 8-р сарын 12-ний өдрүүдэд болж өндөрлөв.

22 хүртэлх насныхны Азийн АШТ-д хүч сорьсон Монголын тулаанчдаас 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль атгасан байна.

Түүний төрсөн ах нар болох Энх-Амар, Энхмандах, Билгүүнсайхан нар боксын Үндэсний шигшээ багийн тамирчид билээ.

Мөн 65 кг жинд тулалдсан Д.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 45-48 кг жинд өрсөлдсөн С.Биндэръяа, 51 кг-ын жинд тоглосон Э.Номундарь нар хүрэл медаль хүртжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.