UBLife Logo
Нийгэм

Дундговийнхон Зүүн гурван аймгийн түймэрт өртсөн малчдад 3506 бог мал хандивлав

Дундговийнхон Зүүн гурван аймгийн түймэрт өртсөн малчдад 3506 бог мал хандивлав

Дундговийнхон түймэрт өртсөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн малчдад туслахаар “Нэг өрх-Нэг хонь” хандивын аяныг өрнүүлжээ.

Улмаар Хэнтий аймгийнханд 517 хонь, 71 ямаа, нийт 588 мал,

Сүхбаатар аймгийнханд 594 хонь, 225 ямаа, нийт 819 толгой мал,

Дорнод аймгийнханд 1809 хонь, 290 ямаа, нийт 2099 толгой мал хандивласан байна.

Уг хандивын аянд 2317 малчин, 90 ААН, Төрийн болон ТББ тусламжийн гараа сунгажээ.

Мөн Мах маркет ХХКомпаниуд эдгээр малыг тээвэрлэх ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэсэн байна.

Харин хандивын хариу болгож Дорнод аймгийн зүгээс эхний ээлжинд 2500 боодол өвс, 1000 га хадлангийн талбай, Хэнтий аймгийн зүгээс 2000 боодол өвс, хадлангийн талбай гаргаж өгөхөө илэрхийлсэн бол Сүхбаатар аймгийн зүгээс хэрэгцээ шаардлагад нийцүүлэн талбай олгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүгээс 1000 боодол өвс өгөхөөр шийдвэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.