UBLife Logo
Анхаарлын төвд

"UBCARD" аппликешнаар дамжуулан хот орчмын тодорхой чиглэлүүдэд суудлаа захиалах боломжтой болжээ

"UBCARD" аппликешнаар дамжуулан хот орчмын тодорхой чиглэлүүдэд суудлаа захиалах боломжтой болжээ

Хот орчмын дараах чиглэлд нийтийн тээврийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болсон талаар зургаадугаар сард “Нийтийн тээврийн бодлогын газар“-аас мэдээлж байсан нь хэрэгжиж эхэллээ.

  • Х:17- Тэнгэр плаза-Багануур

  • Х:18- Тэнгэр плаза-Багахангай

  • Х:19- Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ

  • Х:20- Таван шар- Чингис хаан О;УНБ

Төлбөрийн хувьд чиглэл болон хүүхэд, насанд хүрсэн эсэхээс хамааран ялгаатай байх аж. Насан хүрэгчдийн хувьд 10-15 мянган төгрөгийн хооронд байхаар төлөвлөгдөөд байна.

Иргэн та "UBCARD" аппликешнаар дамжуулан автобусны суудлаа захиалах боломжтой.

Түүнчлэн тус шинэ автобус нь 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй,манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.