The MongolZ багийнхан FISSURE Playground 2 тэмцээний үеэр Хятадын Lynn Vision, TYLOO багуудыг буулган авч, Valve дэлхийн чансааг тэргүүлэх болов. Тэд “Vitality” багаас таван онооны илүүтэй болоод байна.
Энэ талаар сэтгүүлчид түүнээс лавлахад Blitz “Мэдээж сайхан байна. Гэхдээ бид зорилгодоо хүрээгүй байгаа гэж би боддог. Удахгүй ёстой жинхэнэ нэг дугаарын баг болно гэж найдаж байна. Бүх хүнд баярлалаа. Ямар ч гэсэн чансааны 1 гэсэн тоог харахад сэтгэлд таатай байна” гэж хариулжээ.
