UBLife Logo
Кино

Найруулагч, жүжигчин Роберт Редфорд нас нөгчлөө

Найруулагч, жүжигчин Роберт Редфорд нас нөгчлөө

Америкийн алдарт жүжигчин, найруулагч Роберт Редфорд 89 настайдаа энэ ертөнцийг орхин одлоо.

1970 он

The New York Times сонинд бичсэнээр Роберт унтаж байхдаа амьсгал хураасан бөгөөд үхлийн шалтгааныг дэлгээгүй байна.

Редфорд 1936 онд Санта-Моникад (Калифорни) төрсөн. 1959 оноос жүжигчний замналаа эхлүүлсэн юм.

1994 он

Тэрээр 1970-1980 онд Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг байж, инээдэм, аймшиг, драм гээд бүх төрлийн киноны гол дүрд уригддаг байлаа.

1981 он, Оскар шагнал

Роберт тэр үеийн хамгийн сайхан залуу, секс бэлгэ тэмдэг гэж нэрлэгдэж байв.

Up Close and Personal (1996)

1981 онд Редфорд анхны кино болох “Ordinary People”-гаараа шууд Шилдэг найруулагч төрөлд Оскарын шагнал авсан.

Brubaker, 1980 он

2002 онд түүнд агуу замналыг нь хүндэтгэн, Хүндэт Оскар шагнал олгож байв.

Three Days of the Condor, 1975 он

Роберт нийт 79 дүр бүтээж, 10 кино найруулж, 50 киноны продюсероор ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.