Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 2-4 градус дулаан байна.
Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Улаанбаатарт цаг агаар ямар байх вэ?

Маргааш буюу 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байх бол Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градусхүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.