Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн нутаг, Архангайн зүүн хэсгээр, маргааш Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.
Мөн өнөө шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгийн баруун, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш буюу 7-нд Төв, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дархан-Уул, Дорнодын нутгаар их цас орно. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрийн 14 цагийн байдлаар цас орж байгаа аймаг, сумд:
Баян-Өлгий аймгийн Баяннуур, Дэлүүн, Өлгий
Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст, Баянговь, Баянлиг сум
Говь-Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Есөн булаг, Хөхморьт, Цогт, Цээл сум
Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сум
Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тэс, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай сум
Ховд аймгийн Дөргөн, Жаргалант, Зэрэг, Манхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум
Өвөрхангай аймгийн Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан
Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй сумдын нутгаар бороо орж байна.