UBLife Logo
QUIZ

Санал асуулга: “Physical: Asia” тэмцээнд ямар баг түрүүлэх вэ?

Санал асуулга: “Physical: Asia” тэмцээнд ямар баг түрүүлэх вэ?

Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны шилдэг 4 баг өчигдөр тодорлоо. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдлээ. Үүнээс тавдугаар даалгаварт Японы баг шалгарч, үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орохоор болсон. Японы баг өчигдөр олстой буухиа тэмцээнд Австралиас айлгүй үндсэн багаа гаргаж, халз үзэлцсэнээр эрхээ авсан юм. Ийнхүү тэд “Бул эргүүлэх үхлийн тулаан”-д оролгүй дараагийн шатанд шалгарч чадсан. Мөн “Багана тогтоох” даалгаварт техникийн саатлын улмаас эцэж цуцталаа үзэлцээгүй давуу талтай. Үлдсэн гурван баг “Бул эргүүлэх үхлийн тулаан”-д оролцохоор болсон. Гэхдээ тэд олстой буухиа тэмцээнд оролцоогүй гурван гишүүнтэй өрсөлдөнө. БНСУ-ын баг хүчээ нөөж, гурван эрэгтэй тамирчинтай байгаа бол Монгол, Австралийн баг тус бүр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй тамирчинтай тулалдана. “Physical: Asia” реалити шоу энэ сарын 18-нд 10-12 дугаар бүлэг гараад өндөрлөх юм. Ямар баг түрүүлж, эх орныхоо нэрийг мандуулах бол?

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.72.140
Ээээ\52.221.246.212
Зохион байгуулж байгаа орон байх даа. Ямар тэмцээн болохыг өмнө нь мэдэж байсан байх магадлалатай.