ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Талууд Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд гадаад худалдаа, төлбөр тооцоог хялбар болгох үүднээс Монголд ОХУ-ын банкны салбарыг нээхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдөр манай Санхүүгийн сайд нар энэ талаар ярилцаж, асуудлыг бараг шийдсэн. Бид Орос банканд зөвшөөрөл өгөхөд бэлэн байна” гэж хэлжээ.
