UBLife Logo
Нийгэм

Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна

Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдрөөс Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах,

малаа ойрын бэлчээрт бэлчээж,

бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон говийн аймгуудын нутгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30, 12 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Яармаг-Сонгины орчмоор -29..-34 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.