UBLife Logo
Newsfeed

Нум, жинлүүр жаргах Баасан гарагийн зурхай

Нум, жинлүүр жаргах Баасан гарагийн зурхай

Өнөөдөр Баасан гараг. Хүнд хэцүү ажлын өдрүүдийн дараах амралт ирж байна гэсэн үг. Харин хэрхэн яаж амрахыг тань од эрхэс зааж өгдөг уламжлалтай. Сугар гариг, Далайн ван хослон, романтик уур амьсгал үүсгэх ч Анагарг гараг ямар нэг маргаан, бодлогогүй шийдвэрийн талаар анхааруулж байна. Хэн нэгний хувьд өнөөдөр шинэ дурлал, амжилттай төслийн эхлэл болох бол заримынх нь хувьд өнгөрснөөсөө салах хүнд хэцүү хагацал байх болно.

Хонь (3/21-4/19)

Амралтын өдрүүдээ эхлэх эрч хүчээр дүүрэн байх болно. Ямар нэг зүйл хийж, зоригтой санаа бодлоо хэрэгжүүлмээр санагдана. Ажил дээр чинь сайн сайхан зүйл хүлээж байна. Дарга чинь магтах, үгүй бол таны төсөл дэмжигдэнэ. Том худалдан авалт, цалингаа нэмүүлэх хэлэлцээ хийхэд тохиромжтой өдөр. Хайртай хүн чинь бага зэрэг хардах эрсдэлтэй. Сүртэй зүйл биш тул түүнийг уучил. Үдэш нь романтик болзоо, эсвэл хоёулахнаа амрахыг санал болгож байна. Танд эрч хүчээ зарцуулах орон зай хэрэгтэй.

Үхэр (4/20-5/20)

Тун таатай Баасан гараг. Долоо хоногийн ажлын үр дүндээ сэтгэл ханамжтой, дотоод сэтгэлийн амар амгалантай. Ажлаа цагт нь дуусгах тул та амралтын өдрөө ямар ч сэтгэл зовнилгүй эхлүүлж болно. Санхүүгийн хувьд сайхан мэдээтэй. Бонус шагнал, үгүй бол хэн нэг нь танд өрөө өгнө. Тиймээс өөртөө бага зэрэг мөнгө зарцуулж яагаад болохгүй гэж? Хайр дурлалд таатай, тухтай орчин, дулаахан сэтгэл таныг хүлээж байна. Орой нь амттай хоол, тайван яриа хөөрөө гээд гэртээ өнгөрөөх нь хамгийн сайн.

Ихэр (5/21-6/20)

Их л завгүй Баасан болох нь дээ. Гар утас чинь хором төдий чимээгүй байхгүй дуугараад л, мэссэж, урилга хөврөөд л. Нэг талаас таатай ч нөгөө талаас зовлонтой. Ажил дээр гэнэтийн уулзалт, эсвэл танихгүй хэн нэгнээс хамтран ажиллах санал хүлээн авна. Та өнөөдөр бүгдэд хэрэгцээтэй, хэнийг нь сонгохоо өөрөө мэд. Харин үүнээс болоод хайрт чинь анхаарал тавьсангүй гэж гомдол гаргана. Ойр дотныхноо ч марталгүй тэнцвэрийг нь олж өнгөөрөө. Үдэш нь утсаа хэдэн цаг таслахыг зөвлөж байна.

Мэлхий (6/21-7/22)

Тайван амгалан өдөр. Та энэ долоо хоногийн төгсгөлийг ойр дотно хүмүүстэйгээ өнгөрөөхийг хүснэ. Ажил дээр бүх юм сайн сайхан. Хамаг ажлаа дуусгаад сэтгэл амар гэртээ харина. Санхүүгийн хувьд тогтвортой.  Гэртээ юм худалдан авах, эсвэл гэрийнхэндээ бэлэг авч болох юм. Гэр бүлээрээ хоолонд орж, хамаатан садантайгаа уулзаж болно. Орой нь гэртээ сайхан амар. Гэр бүл бол таны амжилтын үндэс.

Арслан (7/23-8/22)

Эсрэг тэсрэг Баасан гараиг таныг хүлээж байна. Өглөө нь та зан ааш сайтай байх ч үдээс хойш нэг юм болохоо болих нь. Найзаа гэж бодож байсан ажлын хамтрагч чинь гомдоох, үгүй бол дарга чинь загнана. Энэ нь танд доромжлол мэт санагдана. Санхүүгийн хувьд эрсдэлтэй тул дэлгүүр бүү ор. Хосууд анхаарал халамж дутлаа гэж маргалдана. Од эрхэс таныг өнөөдөр даруухан байж, шүүмжлэлийг сонс гэж зөвлөж байна. Үдэш нь сэтгэл сэргээх ямар нэг зүйл хий.

Охин (8/23-9/22)

Тун үр дүнтэй өдөр болох нь. Төлөвлөснөөсөө илүүг хийж, бүх ажлаа дуусгана. Сайн ажиллаа гэж дарга нартаа магтуулна. Таны цалинг нэмэх, эсвэл албан тушаал дээшлүүлэх яриа гарна. Санхүү сайн байх тул өөртөө хөрөнгө оруул. Хайр дурлалын тал дээр та хэт их тооцоотой хандаад шүүмжлүүлнэ. Тооцоогоо орхиж, тухайн цаг үеэсээ таашаал ав гэж од гараг зөвлөж байна. Орой нь гэнэтийн бэлэгтэй.

Жинлүүр (9/23-10/22)

Романтик Баасан ах таныг хүлээж байна. Та өнөөдөр бүхний сэтгэлийг татах увдистай. Ажлын хамт олон чинь бүгд таныг ширтэж байна. Таны тэнцвэртэй, ухаалаг ханддаг арга барил бүгдэд үнэлэгдэнэ. Ашигтай санал орж ирэх магадлалтай. Хайр дурлалд романтик үдэш. Хэрэв та ганцаараа бол сонирхолтой хүнтэй танилцана. Үдэш нь сайхан гангалаад гадуур явахад сайн.

Хилэнц (10/23-11/21)

Нэлээд асуудалтай Баасан гараг. Та дотроо түгшиж, юм болгоныг сэжиглэнэ. Ажил дээрээ хэн нэгний алдаа, худлаа мэдээллийг илрүүлнэ. Үнэнийг олох гэж тэмцсэнээр хэрүүл маргаан гарах юм. Санхүүгийн хувьд алдагдалтай. Хар, үл итгэлцэл хайр дурлалд саад учруулна. Хайрт чинь таны хар, сэжгээс залхжээ. Тиймээс сэтгэлээ тайвшруулж, амар жимэр бай. Орой бясалгал хийж амрахыг бодоорой.

Нум (11/22-12/21)

Үнэхээр сайхан өдөр таныг хүлээж байна. Та хөнгөн шингэн, өөдрөг. Ажлаа ямар ч саадгүй дуусгана. Амралтын өдрөөр аялах, эсвэл зугаалах сонирхолтой санал хүлээж авна. Санхүүгийн хувьд сайн, ашигтай наймаа хийнэ. Хайрт чинь таны төлөвлөгөө бүрийг дэмжинэ. Хэрэв та ганц бие бол аялалд явж байгаад хайраа олох магадлалтай. Орой нь юу дуртайгаа хий.

Матар (12/22-1/19)

Матруудын хувьд хүндхэн өдөр. Үүрэг хариуцлагын дарамт, ажлын ядаргааг хурц мэдэрнэ. Нэмэлт ажил гарч, цаг сунгаж ажиллах магадлалтай. Гэр бүл, эрүүл мэндийнхээ төлөө гэнэтийн зардал гаргах болно. Хянаж чадахгүй зүйлээ орхиж, зүгээр л амраарай. Орой нь утсаа таслаад гэр бүлтэйгээ суугаарай.

Хумх (1/20-2/18)

Сэтгэл хөдөлгөсөн Баасан гараг байх нь. Та шинэ шинэ өвөрмөц саналыг ар араас нь гаргаад л. Ажил дээрээ үнэлэгдэнэ. Сонирхолтой төсөлд уригдаж, ижил бодолтой хүмүүстэй танилцах болно. Хөрөнгө оруулалт хийхэд таатай. Хайр дурлалд аз одтой. Хэрэв ганцаараа бол өвөрмөц хүнтэй танилцана. Үдэш нь үзэсгэлэн, лекц гэх мэт өвөрмөц газар очоорой.

Загас (2/19-3/20)

Урьдчилан мэдрэх, зөгнөх авьяас чинь ажиллах өдөр. Үйл явдлыг болохоос нь өмнө урьдчилан тааварлана. Үүний ачаар зөв шийдвэр гаргаж, маргаанаас зайлсхийж чадна. Танд зөв шийдвэр гаргах ямар нэг шинж тэмдэг харагдана. Та хайртаа юу ч хэлээгүй байхад нь ойлгож, сэтгэл санаагаа уудална. Орой нь уран бүтээл, бясалгал хийх нь ашигтай. Таны дотоод ертөнц амрах шаардлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.