UBLife Logo
Лавлах

Улаанбаатарт бямба гарагт 14, ням гарагт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт бямба гарагт 14, ням гарагт 10 градус хүйтэн байна

Урьд шөнө буюу 11-12-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр, 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Маргааш буюу 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33, өдөртөө 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Ням гараг буюу 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.