UBLife Logo
Newsfeed

Шинэ тренд: “Performative male” гэж хэн бэ?

Шинэ тренд: “Performative male” гэж хэн бэ?

Мотоцикл унаж, тамхи зуусан, булчинлаг эрчүүдийн оронд орон зайг нь эзлэхээр гарч ирж байгаа нэгэн төрлийн эрчүүд байна гэнэ. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тэд маш их гардаг болсон. Кофе барьсан, чөлөөтэй сул цамцтай, даавуун тортой, дээр нь гартаа хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн тухай ном барьсан байх ажээ. Бичлэг дээр тэд номоо тун анхааралтай уншиж сууна. Зургийнхаа тайлбарт заавал нэг сэтгэл зүй, хүний эрхийн талаар хэдэн үг бичдэг.

2025 онд энэ төрлийн эрчүүдийг нэрлэдэг үг гарсан. Англи хэлээр performative male гэж нэрлэж байгаа бөгөөд өөрийгөө зөөлөн, мэдрэмтгий, эрчүүдийн уламжлалт ширүүн дүр төрхөөс өөр гэдгийг бусдад дэлгэн харуулдаг залуусыг нэрлэж байгаа юм.

The Guardian “Латте уугаад сууж байгаа performative эрчүүдийн хувьд даавуун тор, ногоон цай нь улс төрийн дохио, илгээмж нь болжээ” гэж дүгнэсэн бол Шведийн Svenska Dagbladet “Тэд мэдрэмжтэй, улс төрийн мэдлэгтэй ч чин сэтгэлээсээ биш мэт хардах сэтгэл төрүүлдэг” гэжээ.

“Performative male” гэдэг нэр томьяо хаанаас гарав, ямар утгатай вэ?

Performative male гэдэг нь 2025 онд анх цахим мем болон гарч иржээ. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай ном уншиж, эмэгтэйчүүдийн инди-поп сонсон, цүнхэндээ Лабубу зүүгээд, энэ бүх зургаа олон нийтийн сүлжээнд тавьдаг эрчүүдийг шоолж байжээ. Хүмүүс тэднийг хуурамч дүр эсгэлээ гэж дооглож байв. Performative male нар бүсгүйчүүдэд өөрийгөө “Аюулгүй”, “Токсик биш” гэж харуулж, анхаарлыг нь татаад, үнэндээ цаана нь жирийн шоучин, магадгүй гаж донтон байгаа гэж шүүмжилж байлаа.

Performative male-гийн гадна төрх

Судалгаа шинжилгээгээр тэдний хэд хэдэн төрх тодорхой болсон.

Хэт зөөлөн гэдгээ харуулах гэж хичээх

Чөлөөт хувцас, гоёл, даавуун уут, бөгж, кофе, ногоон цай, винил, хальсны аппарат. Энэ бол зүгээр нэг стиль биш “Би бусад эрчүүд шиг зэрлэг, бүдүүлэг биш. Би зөөлөн хүн” гэж харуулах оролдлого.

Сэтгэлийн хөдөлгөөнөө харуулах

Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар хүмүүст сонсогдохоор чанга ярьж, шүлэг уншсан, сургаал хайрлсан ролик фэйст оруулна. Кино үзээд уйлахыг оролдоно.

Хүний эрх

Хэт их хүний эрх ярьж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдгаа үзүүлэх гэж хичээнэ. Гэвч үнэндээ нөхөрлөөд үзэхээр жирийн этгээд байх нь олонтаа.  

Олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй

Кафе, номын дэлгүүр, цуглаан жагсаалаас сайхан бичлэг оруулна. Түүнд лайк, шейр л хэрэгтэй.

Энэ бүх утгыг нийлүүлээд перформатив хэмээн нэрлэж байгаа ажээ. Мэдээж ногоон цай уугаад, даавуун тор бариад явж байгаа залуу болгон ийм байх албагүй ч тэр өөрийгөө хөгжүүлэхдээ ч олон нийтийн сүлжээг хардаг. Жирийн эрчүүд хаана ч байдгаараа байдаг бол тэд ямар нэг сэтгэгдэл, лайк даган өөрчлөгддөг. Амьдрал нь лайк, сэтгэгдлээс шалтгаална. Хэт зөв залуу гэж харагдах гэсээр өөрийн төрөлх араншингаа далд нуусан, комплекстой болдог гэнэ.

Яагаад тэднийг шүүмжилж байна вэ?

Судалгаагаар залуу үе үнэн бодит байдлыг сонгодог болсон нь гарсан. Залуу үед хэт зөв, хэт өөгүй дүр төрх нь хиймэл мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.