UBLife Logo
Нийгэм

Маргаашаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино

Ub.life
Ub.life
Маргаашаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино

Маргаашаас буюу 12-р сарын 15-наас 31-ний өдөр 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болсон талаар ТЦА, ЗХУТ-өөс мэдээллээ.

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн гэв. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.

Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очино гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Харин эдгээр өдрүүдэд эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчих аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.