UBLife Logo
Нийгэм

“Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусчээ

“Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусчээ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Барилга нь 64.1м×42.7м хэмжээтэй, дөрвөн давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн заалыг бүрэн шинэчилсэн юм. Гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаанд хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү их засварыг “АТТАЧР” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хариуцан ажиллалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.