UBLife Logo
Спорт

Энтони Жошуа ослоор хүнд гэмтлээ

Энтони Жошуа ослоор хүнд гэмтлээ

Хэдхэн өдрийн өмнө блогчин Жейк Полыг нам цохиж унагаан, шагналаа гардан авсан олимпын аварга, мэргэжлийн боксын од Энтони Жошуа өөрийн тулаандаа сэтгэл хангалуун бус байгаагаа ярьж, сайхан амрахыг хүсэж байгаагаа хэлж байсан. Энтони амрахаар уугуул нутаг Нигерид очсон боловч маш том машины осолд орсон мэдээ хэвлэлээр гарч байна. Азаар боксчин залуу амьд үлдсэн ч хүнд гэмтжээ.

Осол Нигерийн Лагос — Ибадан хурдны зам дээр болсон бөгөөд Жошуагийн сууж явсан Lexus машин зам дээр зогсож байсан ачааны тэргийг мөргөсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Lexus машины жолоочийн дэргэд сууж явсан болон Жошуагийн хажууд сууж байсан зорчигчид амиа алдаж, үлдсэн хоёр зорчигчийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Жолоочийн ард суусан Жошуагийн гуяны яс хугарч, нэлээд хүнд гэмтсэн гэнэ.

Гэрчийн мэдүүлснээр Lexus машин хурд хэтрүүлэн, гүйцэж түрүүлэхдээ удирдлагаа алдаж, ачааны машиныг мөргөсөн ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.