Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 1-6 метр секунд. Өдөртөө 16-18 градус хүйтэн байна. Өнөө маргааш нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Тав хоногийн урьдчилсан мэдээ:

Нэгдүгээр сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш болон нэгдүгээр сарын 03, 04-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.